Эрчүүдийг уургалах япон сургууль

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Эрчүүдийг уургалах япон сургууль

Японд нөхөргүй хүүхнүүд тааралдах нь элбэг болсон байна. Судалгаанаас үзэхэд 35-аас доош насны гурван япон бүсгүй бүрийн нэг нь хэнтэй ч уулздаггүй бас огт гэрлэж байгаагүй болж таарч байгаа юм. Тэдний ихэнхэд нь хэн нэгэнтэй уулзаж учран харилцаа үүсгэх боломж гардаггүй юм байна. Иймд асуудлыг эмэгтэйчүүд өөрсдөө гартаа авах хэрэгтэй болж байгаа гэнэ. Иймээс нийслэл Токиод эрчүүдийг “агнах” эрдэмд сургадаг тусгай сургалт явуулж буй сургуулиуд олноор бий болсон байна. Энэхүү сургалтын хөтөлбөрт нь хэв маягаа тодорхойлох мэдрэмжийг заахаас өгсүүлээд яриа өрнүүлж сурах, хоолны урлагт сургах мөн ширээг гоёмсог засах эрдмийг заадаг юм байна. Сургалтын төлбөр бага биш, дунджаар нэг жилийн сургалт 2000 орчим ам.доллар болдог ажээ. Тэгэхдээ энэ бол байж болох л төлбөр гэж сургалтад хамрагдаж буй эмэгтэй ярьж байна. Тэрээр “Би жилдээ100 мянган ам.доллараас дутуугүй орлоготой эрэгтэйг олж гэрлэхээр чармайж байгаа. Тийм болохоор ийм мөнгө зарах ч гайгүй байна аа” гэж хэлжээ. Мөн энэ сургалтын чухал нэг хэсэг нь хадам ээждээ хүндэтгэл үзүүлэх ёс жаяг байх гэнэ. “Найз залуугийн маань ээж ийм чухал хүн байх юм гэж огт санаагүй. Одоо л анхаарч хичээж байна даа” гэж өөр нэгэн суралцагч хэлж байжээ. Ийм нэгэн сургуулийн захирал эмэгтэйн хэлснээр бол урьд өмнө нь эцэг эх нь сүй тавьж хадамд гаргадаг байсан учраас асуудал бага байсан бөгөөд одоо сонголт арвин болж амьдралын хэв маяг ч өөрчлөгдсөн тул асуудал үүсч байгаа юм гэжээ. Сургагч багш нарын дотор эрчүүд ч олон байх бөгөөд тэд эрчүүдтэй холбоотой олон чухал зөвлөмжийг өгч мөн харилцан ярианы хичээлийн дадлагад нь тусалдаг юм байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж