Мельбурний туршилтын гараанд “Renault”-ын Кубика хамгийн хурдан нь байв

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Мельбурний туршилтын гараанд “Renault”-ын Кубика хамгийн хурдан нь байв

Амралтын өдрүүдэд Мельбурн хотноо зохиогдох мотоспортын “Формула-1” ангиллын шинэ улирлын хоёр дахь гараа болох Австралийн гран-при уралдааны өмнөх туршилтын гараанд “Renault” багийн Роберт Кубика хамгийн өндөр амжилт гаргажээ. Тэрбээр өнөөдөр болсон эхний туршилтын гараанд нэг тойрог замыг 1:26.927 минутад туулсан нь хамгийн богино хугацаанд тооцогдож байна. Харин түүний араас “Mercedes” багийн Нико Росберг 0.199 секундээр хоцорчээ. Гуравдугаарт Женсон Баттоны McLaren төмөр хөлөг хурдалсан бөгөөд “Ferrari”-гийн Фелипе Масса, “Red Bull”-ын Себастьян Веттель, “Ferrari”-гийн Фернандо Алонсо, “McLaren” багийн Льюис Хэмильтон нар удаалсан байна. Ерөнхийдөө уралдааны талбарт дэлхийн аварга Баттоны McLaren хамгийн хурдан нь байсан ч төгсгөлөө тааруухан хийсний улмаас гуравдугаарт барианд оржээ. Тэрбээр 1:27.482 минутын амжилтын гаргасан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж