Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр орой эх орондоо ирлээ. Их аварга зодог тайлснаасаа хойш гуравдугаар сарын 11-нд анх удаа нутагтаа ирсэн бол ажлын шаардлагаар гуравдугаар сарын 18-нд япон руу явсан юм. Их аварга ирэх аравдугаар сард болох зодог тайлах ёслолтой холбоотойгоор тэр хүртэл Япон руу хэд хэдэн удаа явах шаардлагатай байгаа аж.
Б.Бат