Олон улсын эрүүгийн шүүх Суданы сонгуулийг Гитлерийг сонгосонтой адилтгав

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Олон улсын эрүүгийн шүүх Суданы сонгуулийг Гитлерийг сонгосонтой адилтгав

Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхий прокурор Луис Морено-Окампо (Luis Moreno-Ocampo) Суданы бүх нийтийн сонгуулийг 1933 онд Адольф Гитлерийг Германы канцлераар сонгосонтой адилтгав. Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир олон улсын ажиглагчдыг тус орноос хөөсний дараа прокурор ингэж хилэгнэжээ. Олон улсын ажиглагчид сонгуулийн санал хураалтыг хоёр өдрөөр хойшлуулах санааг дэвшүүлсэн юм. Тэр нь ч бас Ерөнхийлөгчийг юм. хилэгнүүлжээ.
Бүх нийтийн сонгууль Суданд дөрөвдүгээр сарын 11-нд болно. Сонгууль сүүлийн 24 жилийн дотор болж буй анхны олон намын оролцоо бүхий сонгууль болсон юм. Сонгогчид тус орны Ерөнхийлөгч, Өмнөд Суданы Ерөнхийлөгч, мужийн захирагчид мөн үндэсний болон орон нутгийн парламентийн гишүүдийг сонгох юм.
Бүх нийтийн сонгууль явуулах нь 2005 онд иргэний дайны хөлд нэрвэгдсэн Хойд ба Өмнөд Суданы хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөлийн нэг байлаа. Санал хураах өдрийг 2009 оны долдугаар сард товлосон байсан боловч Суданы сонгуулийн комисс ийнхүү хойшлуулж ирэх сарын 11-нд болгосон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж