
Сонины өгүүлэлд Google бол бурхан биш, улс төрийн ба нийгмийн үнэт зүйлсээр маргаан өрнүүллээ гээд Google бурхан болохгүй гэж онцолсон байна. Google корпорацийн Хятадын төртөй сөргөлдөөн үүсгэж байгаа нь “тагнуулын байлдаан” гэж зохиогчид нь үзжээ. Сүүлийн үед Вашингтоны өдөөж байгаа интернэт дайны зорилготой тэдний хүчин зүтгэл сайтар таарч байна гэж People"s Daily сонин бичив.
Компанийн оюуны хадгаламжид хахерүүд нэвтэрсэн тухай Google нэгдүгээр сард мэдэгдсэн билээ. Шалгалтын явцад хакерийн довтолгоо Хятадаас орж ирсэн нь тогтоогдсон юм. Үүнээс гадна хакерүүд олон хятад тэрслүү үзэлтнүүдийн шуудангийн хайрцагт нэвтэрсэн байв. Ингээд Google-ийн удирдлага Хятад дахь хайлтын системийнхээ өмнө байсан хязгаарлалтыг авч хаяна гэж зарласны дээр уг компани Хятадын зах зээлээс гарна гэж сануулсан юм. Гуравдугаар сарын 22-нд компанийн удирдлага Google.cn гэсэн хятад серверээс бүх трафикаа Гонконгийн Google.com.hk серверт шилжүүлсэн байна. Тэнд хайлтын өгөлт нь шүүлтгүй. Үүний хариуд Хятадын эрх баригчид Гонконгийн Google серверийн газрын Хятадын оршин суугчдад зориулагдсан хайлтыг нь хязгаарласан байна.