Өмнөд Солонгосын цэргийн зохион бүтээх агентлаг (ADD) булангийн цаанаас буудах бууны загварын үзүүлэлтийг хийлээ. Уг төхөөрөмжийн үндэс нь Израилийн компанийн Corner Shot болсон байна. Defense News цэргийн сэтгүүлд мэдээлснээр уг төхөөрөмжийг Өмнөд Солонгос 2008 оны есдүгээр сараас эхлэн бүтээж эхэлсэн байна. Өмнөд Солонгосын Corner Shot нь нугардаг сууринд бэхэлсэн хагас автомат есөн мм-ын голчтой К-5 буу ба нугарсан нөгөө хэсэгт нь гох болон дижитал камер, дэлгэц ба чийдэнг байрлуулжээ.
Израилийн Corner Shot-ыг 2000 оны эхээр бүтээсэн ба тэр нь цэрэгт нуувчнаас ил гаралгүйгээр буудах боломжийг өгдөг аж. Одоо Corner Shot буугаар Израиль, АНУ, Азербайжан, Хятад, Өмнөд Солонгос, Македони, Мексик, Оросын тусгай анги зэвсэглэгдсэн байна. AAD шинэ зэвсгийг Өмнөд Солонгосын цэргийнхэнд зориулан бүтээжээ.