Нярайн эндэгдэлд агаарын бохирдол нөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Нярайн эндэгдэлд агаарын бохирдол нөлөөлжээ

-Төрөлхийн хөгжлийн гажгийн тархалт 1000 амьд төрсөн нярайд 1990-1999 онд 1.48, 2000-2004 онд 2.15, 2005-2008 онд 3.78 болж нэмэгдсэн агаарын бохирдлын багасгахгүй бол энэ тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна-

Нийслэлийн иргэдэд агаарын бохирдлоос болж  амьсгалын замын үрэвсэл, харшлын гаралтай, зүрх судас, хоол боловсруулах  замын  гэх мэт  эмгэгүүд элбэг тохиолддог аж. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нөлөөлж, нийт төрсөн хүүхдийн  3,2-3,6 хувь нь хүчилтөрөгчийн дутагдалтай төрдөг болжээ.  Нярайн эндэгдлийн 45-65 хувьд агаарын бохирдол нөлөөлж байна гэсэн судалгаа гарчээ.

Судалгаанаас үзэхэд нийт агаарын бохирдлоос үүсэх өвчөл жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Жишээ нь бронхит 2000 онд 3313 байсан бол 2009 онд 5067, бусад өвчлөл нь хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Агаарын бүтцэд байгаа зарим хорт бодисууд  болох нүүрстөрөгчийн дутуу исэл нь хүний төв мэдрэлийн системд нөлөөлж  амь насанд аюултай, азотын исэл уушиг үрэвсэж хорт хавдар үүсгэх, хүхэрлэг хий уургийн солилцоо дааврын үйл ажиллагааг алдагдуулдах мөн цаашид аливаа өвчин үүсгэх хүчин зүйл нь болдог ажээ. Статистик судалгаанаас үзэхэд агаарын бохирдлоос шалтгаалах өвчнөөр бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүс  өвчлөх нь их байна. 0-1 насны хүүхдийн өвчлөлийн голлох  шалтгааны нэгт амьсгалын замын өвчлөл /3033/, 1-4 насны амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл /8854/-өөр өвчлилдөг гэсэн судалгаа гарсан байна.  Нийслэлд төрсөн нярайн тоо 1990-1999 онд 123 мянга 21,  2005-2008 онд 73 мянга 922 байсан бол 2005-2008 онд 88 мянга 834 болж буурчээ. Үүнээс төрөлхийн хөгжлийн гажгийн тархалт 1000 амьд төрсөн нярайд 1990-1999 онд 1.48, 2000-2004 онд 2.15, 2005-2008 онд 3.78 болж нэмэгдсэн агаарын бохирдлын багасгахгүй бол энэ тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан нь төрөлхийн гаж хөгжил  эзэлж байна. Монголд гаж төрөлт 1997 онд 2.3 хувь байсан бол 2008 онд 12.4 болж өссөн. Цаашид ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Нийслэлийн хүн амын нас баралтын шалтгаан нь цусны  эргэлтийн тогтолцооны өвчин 1.87, бэртэл хордлого, гадны шалтгаант өвчний үр дагавар /1.17/, хавдар /1.27/, хоол шингээх эрхтэний өвчин /0.53/, амьсгалын тогтолцолцооны өвчлөл /0.25/-үүд эзэлж байна. Эдгээр өвчин нь амьсгалын замаар үүсдэг ба үүнд агаарын бохирдол нөлөөлөх нэг хүчин зүйл нь юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж