Зохион бүтээгч Эрик Кэмпбэлл одоогийн хэрэглэгдэж байгаа компьютерийн гарны оронд төгөлдөр хуур тоглохтой адил гарны товчлууруудын үүргийг орлосон энгийн хэдэн товчлуур бүхий нэг гараар өгөгдлүүд оруулах төхөөрөмж бүтээжээ. Уг бүтээл нь царцаамаг мэт харагдах гэнэ. Компьютерийн гарны анхны загварыг 1968 онд Даг Энгельбарт бүтээсэн бөгөөд харин Кэмпбэлл гарт таарах, царцаамаг хэлбэрийг сонгосон байна. Энэ бүтээгдэхүүн нь гараас орох олон үйлдлийг хялбарчлах юм. Түүнчлэн зөвхөн таван товчлуурын тусламжтайгаар гарны бүх үйлдлийг хийх боломжтойгоос гадна компьютерийн хулганын үүргийг ч давхар гүйцэтгэх өвөрмөц содон шийдэл болжээ.