Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Beyonce жирэмсэн гэж үү?

Энэ сарын 26-ны өдөр Английн www.dailymail.co.uk-ä мэдээлснээр өчигдөр шөнө Америкийн ихэнх цахим хуудаснаа хосуудын талаар өгүүлж байна. Тус мэдээлэлд Грэммийн шагналтан Beyonce-г жирэмсэн болсон Beyonce Knowles  болон Jay-Z нар анхны хүүхдээ төрүүлэх бодолтой байгаа гэжээ. Beyonce болон түүний реппэр нөхөр аав ээж болох гэж байгаадаа баяртай байгаа бөгөөд гэр бүлийнхээ хүрээлэлд энэ баярт мөчийг тэмдэглэсэн аж. Дуучин бүсгүйн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар мэдээлэл хийхийг хүсэхгүй байгаа бөгөөд түүнийг жирэмсэн гэдэг худлаа гэжээ. Crazy in Love-ийг дуулсан 28 настай Beyonce одоогоор амарч байгаа ч цаашид ажлаа үргэлжлүүлэх аж. Хосуудын ойрын эх сурвалжийн мэдээлж байгаагаар 40 настай Jay-Z Beyonce-г жирэмсэн болсон д маш их баярласан гэжээ. Хосууд 2008 оны дөрөвдүгээр сард Нью-Йорк хотноо ойрын хүрээний найзууд болон гэр бүлийн 30 гаруй хүнийг хуримдаа урьж байсан. Beyonce “People” сэтгүүл өгсөн нэгэн ярилцлагадаа “Би ээж болохыг хүсдэг. Гэхдээ хүссэн амжилтдаа хүрсний дараа” хэмээн ярьж байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж