“Хөрөнгийн зах зээл” сэтгүүлийн шинэ дугаар гарсан байна. Сэтгүүлийн эхний хуудсанд “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталсан УИХ-ын тогтоолыг бүрэн эхээр нь нийтэллээ.
“Манай зочин” буланд Монгол улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаярыг урьсан байна. Дэлхийн банк орлогын үзүүлэлтээр Монгол Улсыг шинэ ангилалд багтаасан байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилт Дэлхийн банкны ангилалтай хэрхэн холбогдох вэ?, Монголын хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх боломж, ирээдүй ямар байгаа гэж та үздэг вэ?, Дотоодын зах зээлд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд яах ёстой вэ?, Өнгөрсөн жил Засгийн газрын бондыг хөрөнгийн биржээр арилжаагүй. Энэ жил яах бол? гэх зэрэг асуултад Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх хариулсан байна.
“Холын хүнээс үг сонсъё” буланд “Хувьцаат компаниудын санхүүжилт татах арга” сонирхолтой өгүүлэл бий.
МХБ-ийн Арилжаа судалгааны алба олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлийн эхний улирлын төлөв байдалд хийсэн дүн шинжилгээгээ толилуулж байна. Бас хувьцаат компаниудын хувь нийлүүлэгчдийн хурлын товыг жагсаалтаар тавилаа гэж Монголын хөрөнгийн биржийн Мэдээлэл, олон нийттэй харалцах албанаас мэдээллээ.