Ахмад настнуудыг асрах робот гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Ахмад настнуудыг асрах робот гарчээ

Францын “Robosoft” тун хэрэгцээтэй нэгэн робот бүтээсэн нь “Kompai” нэртэй бөгөөд ойр зуурын, энгийн коммандыг ойлгож, тохирох хариу үйлдэл гүйцэтгэх чадвартай учир ахмад настангуудын хамгийн сайн туслах нь болж чадах юм. “Kompai” тэмдэглэл хөтлөх, дэлгүүрийн жагсаалт бичих зэрэг өдөр тутмын аар саар ажлаас гадна хуанли, хөгжим тоглуулагчтай бөгөөд байнгын интернэтэд холбоотой байж, ахмад настнууд эмчээ дуудахад зориулсан видео дуудлага хийх функцтэй ажээ. Түүнчлэн гэртээ ганцаар байх үед уйдаа гаргаж чадах үнэнч нөхөр нь болж чадна. Уг робот нь зөвхөн өндөр настнууд төдийгүй байнгын хэвтэрт байдаг эсвэл бие эрхтэн дутуу хүмүүст тусалж, хоол цай, эмийг зөөж авчрах зэргээр туслах юм. Компанийн зүгээс уг роботын үнийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж