С.Жавхлан экс эхнэртэйгээ эргэж нийлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

С.Жавхлан экс эхнэртэйгээ эргэж нийлсэн үү?

Нийтийн дууны “ханхүү” гэгддэг дуучин С.Жавхлан гэргийтэй эргээд нийлсэн тухай хэвлэлүүдээр мэдээлэх болсон. Тэрбээр эхнэр Г.Долгормаатай учраа олж, охинтойгоо гурвуулаа амьдарч байгаа хэмээн хэвлэлүүдээр бичжээ. Түүний сүүлд гаргасан “Чи минь байгаа хойно” дуу фм, радиогоор хит болоод байгаатай холбогдуулан экс эхнэртэйгээ эргэн нийлсэн хэмээн ярилцах хүмүүс ч их байгаа аж. Энэ талаар дуучин С.Жавхлангаас тодруулахад “Юу гэж тийм юм байх юм. Бид хоёр эргэж нийлээгүй” хэмээн бухимдангуй хариуллаа. Харин сүүлийн хэдэн сар дуучин С.Жавхланг “Шуранхай” хамтлагийн Эркатай шинэ амьдрал зохиох болсон талаар олон сонин, телевизээр мэдээлж байсан. Тэр ч бүү хэл сар шинийн баяраар Эрка, Жавхлан хоёр БНСУ-д хамтдаа байсан аж.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж