Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Иргэний танхимд хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг удирдан явуулсан юм.
Уг нэмэлт өөрчлөлтөд авлигын хэрэгтэй тэмцэх аргыг чангатгах, өршөөх, тэнсэхэд хамааруулахгүй хүнд хэрэгт тооцохоор тусгаад байгаа юм. Одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, залилж авах, завшиж үрэгдүүлэх зэрэг хэрэгт 15 жилийн хорих ял заасан байхад албан тушаалаа урвуулан төсвийн хөрөнгийг завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан этгээд ердөө таван жилийн хорих ял эдлэх заалттай байдаг. Энэ нь Үндсэн хуульд заасан хууль шүүхийн өмнө иргэд эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж төсөл санаачлагч үзжээ. Иймд авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэсэн ангилалд хамааруулж байхаар төсөлд тусгасан байна. Мөн Эрүүгийн хуулийн Албан тушаалын гэмт хэрэг гэсэн бүлгийн нэрийг Авлигын гэмт хэрэг болгон өөрчлөхөөр болжээ.
Авлигын хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг найман жил хүртэл хугацаагаар хасч 10-аас дээш 15 жил хүртэл хорих ялаар шийтгэхээр төсөлд заажээ.
Хэрэв төрийн албан хаагч гэнэт баяжаад ирвэл түүний хөрөнгө зоорийн эх үүсвэрийг илрүүлэх ажлыг Авлигатай тэмцэх газраас хийж, гэмтэй байвал хатуу гэсгээх юм байна.
“Дотоод үйлдвэрийн хослолтой унжгар залуу төрийн албанд ороод таван жилийн дотор жийп хөлөглөж өмссөн зүүсэн нь эрс сайжраад хүнтэй тоож дуугарахаа больдог. Тийм нөхдийг сайн шалгаж буруутай бол чанга шийтгэх хэрэгтэй” гэж хэлэлцүүлэгт оролцогч хэлж байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа энэ талын мэдээллийг авлигын хэргийг илрүүлсэн гэж үзвэл ямар вэ гэсэн санал ч дуулдлаа. Тендерийн асуудалд бас болгоомжтой хөндөхийг сануулж байсан юм. Зах зээлийн ханш гэж хятад барааны үнийг хэлдэг. Тэгээд тендерийн үнийг түүгээр жишдэг. Гэтэл гишүүн Л.Гүндалай Эрүүл мэндийн сайд байхдаа Хятадын хямд, чанаргүй төхөөрөмж бус Германы сайн чанарын аппарат төхөөрөмж оруулж ирээд үнийн зөрүүнээс нь болж авлигын хэрэгт унасан гэдгийг жишээ татах хүн ч байв.
Үндэсний эрх ашигт авлигын хэрэг шууд сөргөөр нөлөөлдөг. Хятадын болон гадаадын нөлөөнд авлигаар автсан төрийн өндөр албан тушаалтнуудад хатуу цээрлэл үзүүлж байх ёстой гэсэн санал оролцогчдын зүгээс гарч байлаа. Албан тушаал эрхэлж байгаа, эсвэл албан тушаалаасаа огцорсон, чөлөөлөгдсөн, өөрчлөгдсөн, халагдсан хүн хууль бусаар их хэмжээний хөрөнгө зоорьтой болсон бол уг эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах зэрэг шийтгэл ногдуулахаар төсөлд тусгасныг оролцогчид дэмжлээ.
Д.ЦЭЦЭГ