Иргэний зориг намын Улс төрийн зөвлөл маргааш 16 цагаас хуралдахаар товложээ. Хурлаар Ногоон намаас тавиад байгаа нэгдэх саналыг хэлэлцэх юм байна.Өмнө нь хоёр намаас ажлын хэсэг гарч энэ асуудлаар ярилцан мэдээлэл солилцжээ. Тус хоёр нам өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгуульд АН-ыг дэмжин хамтран ажиллаж байсан билээ.