
Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 6-нд баталсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ зургаан сарын дараа хүчин төгөлдөр болох ёстой. Тиймээс ирэх дөрөвдүгээр сарын зургаан гэхэд Техник эдийн засгийн үнэлгээг хэлэлцэн батлах ёстой юм.
Харин Уул уурхайн ухааны доктор Н.Авармид, Н.Баярхүү иргэний хөдөлгөөний Ж.Занаа нарын хүмүүс Техник эдийн засгийн үндэслэлийг алдаатай гэж үзэж эсэргүүцэж буй. Тэд ийнхүү Техник эдийн засгийн үнэлгээг баталсныг эсэргүүцэж ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах бололтой.
А.Ану