Монгол Улсын
Засгийн газраас 2009 оныг “Үйлдвэржилтийг дэмжих жил”
болгон зарласантай холбогдуулан нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагуудаас олон ажил зохион байгуулсан нь 2010
онд мөн үргэлжилж байна. Энэхүү ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн бага орлоготой бизнес
эрхлэгч иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон бизнесийн үйл ажиллагааг дэмжих
зорилгоор “Бичил бизнесийг дэмжье” төслийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, ADRA олон улсын байгууллага, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Хаан банктай хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслийн хүрээнд бичил бизнес
эрхлэгчдийн судалгааг хороодтой хамтран гаргасны үндсэн дээр эхний ээлжин зээл
олгох иргэдийг ADRA байгууллага
дээрээ сургалтанд хамруулж, бичил зээлийг олгоход бэлэн болжээ. Гэвч жижиг зээлд
хамрагдахыг хүссэн бага орлоготой өрхийн жижиг бизнес
эрхэлдэг иргэд хөрөнгийн баталгаа байхгүйн улмаас зээл авахад хүндрэл учирдаг. Үүнд Хөдөлмөр халамж үйлчилгээний зүгээс дэмжлэг үзүүлж Хаан банкинд
барьцаа болгон 30 сая төгрөг байршуулаад байгаа юм байна. Тиймээс ADRA олон улсын байгууллага, Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс, Хаан
банкнаас тус дүүргийн иргэдэд дэмжлэг болгон зээл олголтыг зохион байгуулж
байгааг зээлд хамрагдсан иргэд, бичил бизнес эрхлэгчид ухамсарлан ойлгож, найдвартай
зээлдэгч болон бизнесээ амжилттай хөтөлж чадвал өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой юм байна.

Б.ЗАЯА