Тус орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Аль-Каида” бүлгийн томоохон үүрийг эрх баригчид илрүүлэн бут ниргэжээ. Саудын Арабын Дотоод хэргийн яамны мэдээгээр уг алан хядах байгууллагад 101 хүн орж байжээ. Тэдний 47 нь Саудын иргэд байна. Нэгжлэгээр тэднээс “шахидын бүс”, зэр зэвсэг, цахим төхөөрөмж ба баримт бичгийг хураав. Үүрийн үйл ажиллагаанд 51 гадаадын иргэд байгаа ажээ. Тэд Йемен, Эритрей, Сомали, Бангладешын харьяатууд байна. ”Аль-Жаазира” телевизэд өгүүлснээр алан хядагчид Саудын Арабын зүүн мужуудын нефть олборлох, нефть боловсруулах үйлдвэрүүдэд хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан гэнэ. Баривчлагыг Йемений хилээс холгүй Жазан мужид явуулсан ажээ.
Дэлхийн нефтийн зах зээлийн томоохон нийлүүлэгч энэ оронд террористуудын идэвхи сул гэж тооцогдож байсан ч 2003-2006 онуудад тэнд цуврал террор хийгдэн 150 гаруй хүн амиа алдсан юм. Олон зуун хүн шархадсан байв. Терроризмтай хатуу тэмцэл зарлан 160 орчим террорыг таслан зогсоож өнгөрсөн жилийн эхээр түүнтэй холбоотой 991 хүнийг шүүсэн байв. Эр-Риятад дэлбэрэлт үйлдсэн нэгэн хэргийн шүүх хурлаар 179 хүн яллагджээ. Нэг террористыг цаазалсан юм. Саудын Арабад террорын гол аюул Йеменаас гарч байна гэж үздэг. Өмнөд Арабын тэр хоосорч сүйрсэн нутаг дэвсгэрт Саудын Арабынхтай адил тооны 25 сая орчим хүн амьдардаг ба тэдний олонх нь шиитүүд байгаа. Харин Саудын Арабын хүн амын 85 хувь нь суннитийн шүтлэгтэй. Тус вант улсын иргэдийн 15 хувь нь шийт шүтлэгтэй гэж өөрсдийгөө тооцдог. Саудын шийтүүд голчлон нефтийн баялаг ихтэй зүүн мужид нь амьдардаг гэнэ.