Энэтхэгийн Марксист-Маоист нууц байгууллагыг үндэслэгч Кану Саньял (Kanu Sanyal) амиа хорлосон тухай AFP мэдээлжээ. Маоистуудын гол үзэл сурталч 78 настай Саньял Баруун Бенгалын босогчдын хяналтад байдаг тосгоныхоо байранд өөрийгөө дүүжилсэн байв. Наксалитууд гэж түүний төрөлх тосгоны нэрээр нэрлэгдсэн босогчдын үзэл сурталч бөөрний өвчин ба түрүү булчирхайн үрэвсэлтэй байсан гэнэ. Тэрээр террорыг амжилт олохгүй гэж сүүлийн жилүүдэд түүний эсрэг байжээ. Тэр үхэх хүртлээ шинэ марксист жигүүрийн ерөнхий нарийн бичгийн дарга байв. Наксалистуудаас салсан босогчдын бусад лидерүүд тэр жигүүрт нэгддэг. Саньял 1967 онд босогчдын хөдөлгөөнийг үүсгэн толгойлж эхэлсэн гэнэ. Босогчид Энэтхэгийн нутаг дэвсгэрт коммунист засаглалтай чөлөөт бүс бий болгохыг шаарддаг. Наксалистууд Энэтхэгийн 28 мужийн 20-д нь үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.