Иргэний танхимын хэлэлцүүлэг үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Иргэний танхимын хэлэлцүүлэг үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаан болж байна. Хуульч, шүүгч,  хүний эрхийн байгууллага, иргэдийн төлөөлөл болсон 129 иргэн түүнд оролцохоор бүртгүүлснээс үдээс өмнөх хуралдаанд 47 иргэн оролцжээ.
Уг хуулийн төслийн ажлын хэсгийг МУ-ын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Г.Ганзориг ахалжээ. Тэрбээр мөн өнөөдрийн хэлэлцүүлгийг удирдаж байна. Авилгын эсрэг НҮБ-ын конвенцид  Эрүүгийн хуулийг нийцүүлэх, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэрэгтэй хийх тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, иргэд олон нийтээс санал авсныг тэрбээр танилцууллаа. Захидлаар 14, цахим шуудангаар тав, цахим хэлэлцүүлгээр хоёр санал иржээ. Үдээс өмнө оролцогчид авлигын хэргийн гардаг шалтгаан, авах арга хэмжээг чангаруулах талаар ихэвчлэн хэлэлцлээ. Хуралдаан одоо үргэлжилж байна.
                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж