“Ертөнц дахь ертөнц” арьсан урлалын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

“Ертөнц дахь ертөнц” арьсан урлалын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Занаду Арт галерейд өнөөдөр залуу уран бүтээлч Г.Бурмаа, Б.Сүхмягмар, Ц.Солонго, А.Сэргэлэн нарын хамтарсан “Ертөнц дахь ертөнц” арьсан урлалын үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд 40 гаруй  бүтээл тавигдсан бөгөөд уран бүтээлчид хэлэхдээ “Урлагийн бүтээлийг илэрхийлэх хэлбэр нь юу ч байж болохыг хүлээн зөвшөөрсөн өнөө үед арьсан эдлэлээр хийсэн бүтээл “жинхэнэ  урлаг”-ийн бүтээл мөн гэдгийг хүмүүст ойлгуулахыг зорьсон” гэсэн юм. Ц.Солонго “Зүүд бол өөр ертөнц рүү харах цонх юм. Урлагийн эрх чөлөөг цаг хугацаанд үл баригдах зүүдний ертөнцөд илүү ихээр мэдрэх боломжтой гэж боддог. Энэ санаагаа “зүүд” бүтээлдээ гаргахыг хичээсэн” гэлээ. Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн ирэх сарын 13 хүртэл үргэлжилнэ.
Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж