Тэрбээр 1932 онд Америкийн Нью-Йорк хотын Ван Беурен студид ажилд орж, 1936 оноос Территоонс студид ажиллах болжээ.
Үүний дараа 1937 онд Калифорни руу нүүж, Метро-Голдвин-Майер /МГМ/ компанид ажилд орсноор Уильям Ханнатай танилцжээ. Энэ хоёр эр хамтран ажиллаж, хүмүүсийн сайн мэдэх “Том ба Жерри” хүүхэлдэйн киноны ажлаа эхэлсэн байна. 1957 онд уран бүтээлийн хамтрагчид Ханна-Барбера хүүхэлдэйн киноны студи байгуулав. Ингэснээр тус студи “Цахиур чулууныхан”, “Скуби Ду”, “Иоги баавгай” зэрэг телевизийн олон ангит хүүхэлдэйн киногоо туурвин нэр хүндтэй студийн нэг болсон юм.
1967 онд Ханна-Барбера студийг 12 сая доллароор Тафт компанид худалдсан ч Ханна, Барбера хоёр 1991 он хүртэл тус компанийг удирджээ. Студийг Тюрнер компанид худалдахад Ханна, Барбера хоёр тус студийг хариуцсан зөвлөхөөр ажиллах болжээ.
Үргэлжлэл…