Жүдогийн “босс” Мариус Визэр хувийн онгоцоороо Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Жүдогийн “босс” Мариус Визэр хувийн онгоцоороо Монголд ирлээ

IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, ноён Мариус Визэр өнөөдөр өглөө Монголд ирсэн билээ. Өмнө нь хэд хэдэн удаа манай улсад зочлоод амжсан жүдогийн “босс” энэ удаа ирэх долдугаар сард Монголд зохион байгуулах ”Чингис хаан” дэлхийн цомын тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаас гадна өнгөрсөн жил Азид анх удаа зохион явуулсан “Дэлхийн цом”-ын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгад тусгайлан баяр хүргэхээр зорин ирсэн гэнэ.

Тамирчдын ур чадвар, холбооны үйл ажиллагаа гээд олон шалтгаанаар Олон улсын жүдо бөхийн холбооны анхааралд хүчтэй нөлөөлж байгаа Монголын жүдочидтой уулзахаар ирэхдээ ноён Мариус хувийн онгоцоор “Чингис хаан” онгоцны буудалд газардсан байна. Тэрбээр өнөөдөр холбооны ерөнхийлөгч Х.Баттулгатай үдийн зоог барих бол маргааш шигшээ багийн жүдочидтой уулзаж, манай тамирчдын бэлтгэлд оролцон, хөлсөө гаргахыг хүсчээ.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж