“Chinalco” компани Монголын “Оюу Толгой” төсөлд оролцохыг сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

“Chinalco” компани Монголын “Оюу Толгой” төсөлд оролцохыг сонирхож байна

Хятадын төрийн хөрөнгө оруулалттай “Chinalco” компаний ерөнхийлөгч Xiong Weiping компанийхаа үйл ажиллагааг улам тэлж, “Rio Tinto” компанид хувь эзэмшиж байгаа бөгөөд цаашид хувиа нэмэгдүүлж, хамтран ажиллахыг сонирхож байна гэж “Reuters” агентлаг мэдээллээ.

“Chianlco” компани зэс, ховор метал, нүүрсний салбарт хүч түрэн орсон бөгөөд сүүлийн нэг жилийн дотор дэлхийн зах зээл дээр шургуу ажиллаж байгаа. 2008 оны хоёрдугаар сард “Rio Tinto” компаний хувьцааг худалдан авч, дэлхийн зах зээл дээр гарч ирсэн ба “Rio Tinto” өрсөлдөгч “BHP Billiton” компанитай нэгдэх гэж байсан төлөвлөгөөг зогсоосон. Харин өнгөрсөн жил 19.5 тэрбум ам.доллараар “Rio Tinto” компаний хувьцааг авч хувиа нэмэгдүүлэх гэж оролдсон ч “Rio Tinto” “BHP”–тэй гэрээ байгуулахыг илүүд үзсэн. “Chinalco” компани одоогоор “Rio Tinto” компаний хувьцааны 9.3 хувийг эзэмшиж байгаа хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд өөрийн эзэмшлийн хувьцааг зарах бодолгүй байгаагаа мэдэгдсэн. “Chinalco” компани эрчим хүч хэмнэлтийн салбарт ажиллахынхаа хамтаар гол анхаарлаа байгалийн нөөц баялаг ихтэй бүсүүд болон томоохон хэрэглээний зах зээлүүд рүү хандуулж байгаа аж. Одоо байгаа бизнесийн чиглэлүүд дээрээ нэмж нүүрсний бизнес нэмж байгаагаа мөн хэлсэн. “Chinalco” одоогийн байдлаар олон тооны томоохон түншүүдтэй яриа хэлэлцээр хийж байгаа бөгөөд түүний дотор “Rio Tinto”-гийн түнш “Ivanhoe Mines” компаний Монголд хэрэгжүүлж байгаа Оюу Толгой зэс, алтны төсөлд хамтран ажиллахыг сонирхож байгаа гэнэ.
Ноён Xiong “Chinalco” бол Хятадын хамгийн том төмөрлөгийн компани бөгөөд Хятад улс Монголтой газарзүйн хувьд хөрш зэргэлдээ оршдог тул “Chinalco” шиг том компани уг төсөлд оролцох нь төслийн үр ашгийг нэмэгдүүлэх болно” гэж хэлсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж