Африкт гар утасны хэрэглээ хурдацтай өсч байна | News.MN

Африкт гар утасны хэрэглээ хурдацтай өсч байна

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Африкт гар утасны хэрэглээ хурдацтай өсч байна

Африкт гар утасны хэрэглээ хурдацтай өсч байна
Интернэт нэвтрүүлэхэд шаардлагатай дэд бүтэц бүрэн хөгжөөгүй учир Африкийн орнуудад гар утасны хэрэглээ сүүлийн үед хурдацтай өсч байгаа гэнэ. Ард иргэд нь интернэт ашиглах боломжгүй учир сүүлийн үед гар утас худалдан авах нь илт нэмэгдсэн байна. Дэлхийн хэмжээнд гар утасны зах зээл хамгийн хурдацтай өсч байгаа бүс нутаг бол Африк тив бөгөөд зарим нэгэн операторууд нь ачааллаа даахгүйд хүрч байгаа аж. Африк тивийн ихэнх оршин суугчид компьютер болон интернэт ашиглах боломжгүй учир гар утсаараа дамжуулан интернэтэд холбогдож, электрон шуудангаа шалгаж, банкны гүйлгээ хийж, интернэтээр янз бүрийн бараа бүтээгдэхүүн худалдан авч, сонирхсон спортынхоо талаар мэдээлэл авах болсон байна.
Африкийн зарим бүс нутагт, нэн ялангуяа алслагдсан хөдөөний оршин суугчид интернэтээс илүүтэйгээр гар утас ихээр хэрэглэдэг аж. Хэдийгээр интернэтийн холболт тавих ажил үргэлжилж байгаа боловч алслагдсан бүс нутгийн хэрэглэгчдийн хувьд компьютерийг тасралтгүй хугацаанд ажиллуулах хүчин чадалтай эрчим хүчний үүсгүүр байхгүй учир гар утас голлох харилцаа холбооны хэрэгсэл болжээ.
С.ЦЭЛМЭГ
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж