Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Оюутолгойн ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж байгаа юм байна. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар дээр хуралдаж байгаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаас Оюутолгойн техник эдийн засгийн үндэслэлд заасан хэд, хэдэн заалтад өөрчлөлт оруулах талаар авч хэлэлцэж байгаа юм.
Г.Дарь