Нэгдүгээр төрөхөд нялхасын дунд хүйн халдвар гарч үүдээ барьсан, орос гуравдугаар сургуулийн хүүхдүүд хоолны хордлогод орж сургуулиа хаасан гээд нийслэлийн иргэдийн амьдрах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах эрхэд халдсан эмгэнэлтэй гэмээр явдлууд сүүлийн үед шил шилээ даран гарах боллоо. Үүнд хяналт тавьдаг гол байгууллага болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудтай холбоотой асуудал шинээр босч ирээд байна. Тодруулбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэн болон зарим хэлтсийн дарга нарт холбогдуулан 21047037 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа гэнэ. Хачирхалтай нь энэ хэргийг Авилгатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар хамтран шалгаж эхэлжээ. Л.Бямбасүрэнгээс гадна Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодох н.Хонгорзул, Экспорт, импортын хяналтын хэлтсийн дарга С.Даваасүрэн, Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Ч.Мөнхжаргал, Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Энхбат, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Одхүү (өмнө нь Л.Бямбасүрэнгийн туслахаар ажиллаж байсан) нарыг энэ хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа юм байна.
Тэднийг техникийн нөхцөл нь бүрдээгүй барилгуудад барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон, чанарын шаардлага хангаагүй барилга (Богд-Ар, Орчлон, Номун хотхон зэрэг)-ыг улсын комисс хүлээн авсэн/үүнийхээ хариуд шан харамж авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж/ гэж үзэж байгаа юм байна. Тухайлбал, улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан улсын байцаагчид дээрх барилгын эздээр зардлаа даалган Бээжин хотод арав хоног аялсан байдаг аж. Мөн Л.Бямбасүрэн дарга өөрөө хүлээн авсан Номун хотхон дахь барилгадаа 120,0 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг зээлээр авсан нь бас л хуулийнхны анхааралд өртжээ. Түүнчлэн Л.Бямбасүрэн, ерөнхий нябо Л.Хонгорзул, Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Энхбат нар 2009 оны арванхоёрдугаар сард 17 ажилтны нэр дээр тус бүр 150,0 мянган төгрөгийн хуурамч бичилт хийн хувьдаа завшсан гэх асуудлуудад шалгагдаж байгаа юм байна. Үүгээр зогсохгүй байцаагч нарынхаа хураасан эд зүйлийг өөрсдөө дур мэдэн худалдан борлуулж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байсан нь илэрч, энэ хууль бус худалдааг хийхдээ бусдаас авилга авсан байж болзошгүй гэж хардагдаж байгаа юм байна.
Хуульд зааснаар бол хураагдсан эд зүйлийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг үнэлэх, худалдан борлуулах, устгах орон тооны бус комиссын шийдвэрээр устгах эсвэл худалдан борлуулах ёстой юм байна. Тухайлбал, 2009 оны гуравдугаар сард хураагдсан 20 тонн самранд албан ёсны үнэлгээ хийлгэлгүйгээр БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид худалджээ. Энэ үйлдэл нь тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар хуш модны самрыг түүж бэлтгэх, худалдах, худалдан авах, үйлдвэрлэхийг хориглосон байсныг зөрчжээ. Мөн 2009 оны арванхоёрдугаар сард чанарын шаардлага хангаагүй хураагдсан 75 тонн махыг устгалд оруулалгүй эзэнтэй нь нийлж худалдан борлуулжээ. Л.Бямбасүрэн нь Нийслэлийн иргэдийн хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, тангараг өргөсөн төрийн албан хаагч, энэ байгууллагын удирдах албан тушаалтан мөртлөө эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулсан нь нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг ямар хүнээр мануулсны бас нэг жишээ болж байна. Үүнээс үзвэл нийслэлийн иргэд гэж цээжээ дэлдэж суухын оронд харин ч хөдөө гарч, хүн амьтнаас холхон амьдарвал бидний амь нас эрүүл мэндэд эрсдэл багатай болоод байгаа юм биш үү.
Б.ЗАЯА