Харумафүжи Д.Бямбадорж өнөөдөр Барутотой хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Харумафүжи Д.Бямбадорж өнөөдөр Барутотой хүч үзнэ

Японы их сумогийн хаврын башё өндөрлөхөд цөөхөн хоног үлдээд байна. Осака хотноо үргэлжилж буй хару башёгийн 12 дахь өдрийн барилдаан өнөөдөр болох ба макүүчи буюу дээд зиндаанд зодоглож буй манай есөн хэнтэй барилдахаар оноолт таарсан талаар танилцуулъя.
Өчигдрийн барилдаанд сэкиваки Барутог давснаар ганцаараа башёг тэргүүлэх болсон их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр баруун жигүүрийн озэки Котомицүкитэй, харин озэки Харумафүжи Д.Бямбадорж сэкиваки Барутотой барилдахаар оноолт таарчээ. Манай бусад бөхчүүдийн тухайд Кёкүтэнхо Н.Цэвэгням /М2/ Ваканосатотой, Токитэнкү А.Хүчитбаатар /М13/ Хомашотой барилдах бол зүүн жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Какурюү М.Ананд /М1/ болон Тамаваши Б.Мөнх-Оргил /М4/ нар хоорондоо барилдахаар учраа таарсан байна. Түүнчлэн Моконами Г.Базарсад /М15/ Миябияматай, харин Асасэкирюү Б.Дашням /М11/ Ивакияматай, Хакуба А.Өнөржаргал /М9/ Сагацүкасатай барилдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж