“Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх жүжигчин болох уу?

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

“Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх жүжигчин болох уу?

“Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх бие даан уран бүтээл хийх болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тэрбээр өөрийн бие даасан “Хотын хөгжим” нэртэй цомгоо гаргасан. Түүний цомог одоо хүртэл “Hi-Fi Records”-ын борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг цомогт багтаж байгаа юм. Тун удахгүй дуучин Батсүх жүжигчний карьераа эхлэх гэж байгаа сурагтай. Тэрбээр “Hero Entertainment”-ын найруулагч Б.Баатарын хийж буй “Татар ажиллагаа” нэртэй инээдмийн кинонд тоглохоор болжээ. Тус кинонд жүжигчин Ч.Ундрал, Оросын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү нар тоглох аж. Ямартай ч дуучин Д.Батсүх хэр жүжигчин болохыг шинэ киноноос нь харах үлдлээ. 

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж