Ухаалаг тамхичин үнсний савтайгаа явдаг

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Ухаалаг тамхичин үнсний савтайгаа явдаг

Японд олон жил амьдарсан нэгэн франц хүн Японоос олон зүйл суралцсан гэж ярьдаг. Түүний нэг нь зөөврийн үнсний сав. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг боддог тул тэр гэртээ тамхи татдаггүй, гарч татдаг. Хаа ч явсан гэхдээ зөөврийн үнсний саваа мартдаггүй. “Би гудамжинд тамхи татаж байхад надад нэг хүн зөөврийн үнсний сав өгсөн. Түүнээс хойш би байнга хэрэглэдэг болсон. Францад байхдаа би үнсээ гудамжинд хаядаг байсан. Одоо харин түүнээсээ ичдэг болсон” гэж ярьж байна.

“Japan Tobacco inc” компанийн мэдээлж байгаагаар Японд 1970-аад оноос хойш зөөврийн үнсний сав хэрэглэдэг болсон. 2008 онд хийсэн судалгаагаар Японы тамхичдын 40 хувь нь зөөврийн үнсний сав байнга авч явдаг гэсэн дүн гарч байсан. “Францад олон нийтийн газар, кафе, бар, ресторанд тамхи татахыг хориглосон хууль 2008 оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр болсон. Тиймээс тамхи татдаг хүмүүс рестораны үүдэнд гараад баагиулж зогсдог. Зөөврийн үнсний сав яваандаа Францад ч  гэсэн хэрэглэгддэг болно гэж би бодож байна” гэж Японд 20 жил амьдарсан Францын нэгэн иргэн Японы “Асахи Шимбун” сонинд ярьсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж