“Electrolux” “Daewoo Electronics”-ыг худалдан авах санал ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

“Electrolux” “Daewoo Electronics”-ыг худалдан авах санал ирүүлжээ

Шведэд байрладаг “Electrolux” компани “Daewoo Electronics”-ыг худалдан авах саналуудын урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн байна. “Woori Bank” Өмнөд Солонгосын цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэгчийг төлөөлөн худалдааг хариуцаж байгаа бөгөөд энэ оны наймдугаар сар гэхэд уг худалдааг хийж дуусгахаар төлөвлөж байна гэж “BBC” агентлаг мэдээллээ. Ойролцоогоор 440 сая орчим ам долларын худалдаа хийнэ гэж тооцоолж байгаа гэнэ. “Electrolux” компани яг ямар үнийн дүн санал болгосон талаараа дэлгэрүүлж мэдээлэхээс татгалзсан ч худалдаанд оролцож байгаагаа үгүйсгээгүй байна. “Electrolux” группын төлөөлөгч Anders Edholm “Бид “Daewoo” компанийн гол бүтээгдэхүүний хэлтсүүдийг худалдан авахаар үнэ санал болгосон гэдгийг нотолж чадна” гэж хэлсэн байна. “Daewoo Electronics” нь орлогоороо Өмнөд Солонгосын гурав дахь том цахилгаан барааны үйлдвэрлэгч юм. “Daewoo” 2000 оноос хойш зээлийн бүтэцжүүлэлтийн хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд их хэмжээний өртэй байгаа аж. Уг худалдаанд оролцож байгаагаас нь үзвэл Стокгольмд байрладаг “Electrolux” компани хурдтай хөгжиж байгаа Зүүн өмнөд Ази, Латин Америкт бүтээгдхүүний үйлдвэрлэлээ тэлэх бодолтой байгаа бололтой.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж