Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, ноён Мариус Визэр дөнгөж сая “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буулаа. Тэрбээр өмнө ньУИХ, Засгийн газрын гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар Монголд айлчилж байсан юм. Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, ноён Мариус Визэрийг жүдо бөхийн холбооны хамт олон, олимп, дэлхийн медальтнууд угтан авлаа.