Санхүүгийн жил гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Санхүүгийн жил гэж юу вэ?

Санхүүгийн жил гэдэг нь санхүүгийн тайлан тооцоогоо тооцож, тайлан гаргаж, татвар төлдөг хугацааг хэлдэг. Улс орнууд санхүүгийн жил 12 сартай байх ёстой гэж үздэг ч тухай бүртээ календарийн жилтэй давцаж байх ёстой биш гэж үздэг. Тиймээс улс орнуудын санхүүгийн жил ялгаатай, өөр байдаг. Түүнээс гадна компаниуд тооцоогоо илүү нарийвчлалтай гаргаж, хооронд нь харьцуулахын тулд жилийг дотор нь нарийвчилж, санхүүгийн долоо хоногт хуваадаг. Тиймээс нэг жил дотроо 52-53 долоо хоног болон хуваагддаг. “Cisco Systems”, “Tesco” гэх мэт томоохон компаниуд долоо хоногийн хуваарийг их мөрддөг. Их Британид өмнө нь төрийн өмчид байж байгаад хожим нь хувийн салбарт шилжсэн “BT Group”, “National Grid” гэх мэт компаниудын санхүүгийн жил Засгийн газрынх нь санхүүгийн жилтэй давхацдаг бөгөөд дөрөвдүгээр сард эхэлж гуравдугаар сарын сүүлийн өдөр дуусдаг. Зарим улс орнуудын санхүүгийн жилийг сонирхвол:
Ингээд зарим улсын санхүүгийн жилийг сонирхуулья.

АНУ-д санхүүгийн жил  нь аравдугаар сарын 1-нд эхэлж дараа жилийн есдүгээр сарын 30-нд дуусдаг.

Австралийн санхүүгийн жил нь долдугаар сарын 1-нд эхэлж дараагийн жилийн зургадугаар сарын 30-нд дуусдаг.

Пакистанд долдугаар сарын 1-нд эхэлж дараагийн жилийн зургадугаар сарын 30-нд дуусдаг.

Шинэ Зеландад Засгийн газрын санхүүгийн жил нь долдугаар сарын 1-нд эхэлж, дараагийн зургадугаар сарын 30-нд дуусдаг. Хувь хүн, компанийн хувьд санхүүгийн жил нь дөрөвдүгээр сарын 1-нд эхэлж дараа жилийн гуравдугаар сарын 31-нд дуусдаг.

Канад, Энэтхэг, Гонгконг, Японд дөрөвдүгээр сарын 1-нд эхэлж дараагийн жилийн гуравдугаар сарын 31-нд дуусдаг. Японд орлогын татварын календарь нэгдүгээр сарын 1-нд эхэлж арванхоёрдугаар сарын 31-нд дуусдаг.

Их Британид хувь хүний орлогын татвартай холбоотой санхүүгийн жил дөрөвдүгээр сарын 6-нд эхэлж дараа жилийн сарын 5-нд дуусдаг. Харин компани болон төрийн албаны санхүүгийн жил дөрөвдгээр сарын 1-нд эхэлж дараа жилийн гуравдугаар сарын 31-нд дуусдаг аж.

А.Төгөлдөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж