“Хунт нуур” балет дахин тайзнаа

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

“Хунт нуур” балет дахин тайзнаа

Дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 28-нд П.И.Чайковскийн бүтээл “Хунт нуур” балетийг дахин тайзнаа амилуулах гэж байна. Тус балетыг манай улсад анх 1971 онд тайзнаа тоглож байсан. Гурван бvлэг, дөрвөн vзэгдэлт энэ балетийн нэгдүгээр үзэгдэлд үзэсгэлэнт гүнж Одетта ордоны бүгчим агаараас салхинд зугаалахаар гарч цэцэг түүж явсаар шидэт хар шувуу Ротбартын нутагт санамсаргүй орж ирснийг мэдсэнгүй. Хорон санаат Ротбарт Одеттаг хун болгон хувиргаж нууранд хөвүүлнэ. Ротбарт ингэж олон сайхан хүүхнийг хун болгон хувиргасан аж. Шилтгээний ойролцоох цэцэрлэгт ханхүү Зигфридийн насанд хүрсний баярыг тэмдэглэхээр үеийн нөхөд нь цугларчээ. Ханхүүд баяр хүргэхээр нутгийн хүүхнүүд ч ирнэ. Үнэнч нөхөр Алиа салбадай үсрэн дүүлж, зочдыг баясгана. Ханхүүгийн хүмүүжүүлэгч өвгөн Вольфганг жавхаалаг агаад, хөгжилтэй нэгэн. Хайрт хүүгийхээ насанд хүрсний найранд оролцохоор хатан ээж ч ирсэн байна. Хатан хааныг хүндэлсэн залуус хөгжилтэй бүжгээ хийж, Алиа садбадай ч эргэн үсрэн, инээлгэн баясгана. Орой болж хатан хаан явахдаа хүүдээ маргааш найран дээр амраг ханиа сонгохыг сануулана. Хэнд ч дурлаж үзээгүй ханхүү бодолд автана. Ханхүү анд дуртай учир огторгуйд хунгийн сүрэг нисч байгааг харан хамт анд явснаар нэгдүгээр үзэгдэл цааш үргэлжилнэ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж