Бүжиг дэглээч, хөөмийч Д.Баярбаатарын ардын урлагийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Бүжиг дэглээч, хөөмийч Д.Баярбаатарын ардын урлагийн тоглолт болно

Монголын үндэсний дуу, бүжгийн чуулгын уран сайхны удирдаач, бүжиг дэглээч, хөөмийч Д.Баярбаатар “Дээд тэнгэрийн онгод” нэртэй ардын урлагийн тоглолтоо энэ сарын 26-нд  “Улаанбаатар палас”-т хийх ажээ. Уг тоглолтод үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчид, бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцох бөгөөд монгол ардын хөгжим, уртын дуу, бүжиг, хөөмийн урлагийг нэг дороос үзэх боломжийг үзэгчдэд олгох аж. Тус уран бүтээлчийн Францын уран бүтээлчидтэй хамтран “Цаг хугацаа салхи мэт хурдална” нэртэй модерн бүжгэн жүжиг олны сонирхлыг ихэд татсан билээ.  Тэрбээр уран бүтээлчдийнхээ дунд цөөхүүл хамтлагийн уралдаан зарлах, мэргэжлийн түвшин тогтоох шалгалт авах, найруулагчдын дунд сонгон шалгаруулалт явуулах зэрэг шинэ содон зүйл олныг эхлүүлж байгаа гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж