Оюутны аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Оюутны аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн болно

Монголын оюутны спортын холбооноос ширээний теннисний Оюутны улсын аварга шалгаруулах  тэмцээнийг  энэ сарын 26, 27-нд ширээний теннисний “Оч” клубт зохион байгуулахаар болжээ. Тэмцээнд  ШУТИС, МУИС, МУБИС, ХААИС, ЭМШУИС, БХИС, СЭЗДС, ҮБТД зэрэг 16 их, дээд сургуулийн эрэгтэй 42, эмэгтэй 24 тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Эрэгтэй тамирчид долоон бүсэд харин эмэгтэй тамирчид дөрвөн бүсэд хуваагдан, хасагдах системээр тамирчид өрсөлдөх ажээ. Тэмцээнд эрэгтэйчүүдээс дэд мастер З.Төрболд, Тамир, С.Оргил, Г.Энх-Амгалан, Г.Алтаншагай, Б.Буянбат, Э.Баянмөнх, эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Батхишиг, спортын дэд мастер Б.Мөнгөнцэцэг  Б.Энхжин, Цэндмаа нар хэсгийг ахлах юм байна. Тус тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчид ирэх долдугаар сарын 3-6-ны хооронд Хонконгод болох Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм байна.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж