ИНЕГ-ын даргаа С.Батмөнхийг дахин томиллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

ИНЕГ-ын даргаа С.Батмөнхийг дахин томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Иргэний нисэхийн ерөнхий
газрын даргаар С.Батмөнхийг дахин томилсон байна. Тэрбээр 2006-2009 оны
хоёрдугаар сар хүртэл энэ албыг хашиж байсан юм. Мөн  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд У.Бямбасүрэн томилсон аж. Тэрбээр 1972 онд Улаанбаатар хотод төрсөн, 1990 онд нийслэлийн 10 жилийн 33 дугаар дунд сургууль, 1994 онд Гадаад хэлний дээд сургууль, 1998 онд Италийн Милан хотын Боккони Их сургуулийн Удирдлагын сургуулийг тус тус төгссөн. Гадаад хэлний багш, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй. 1994-1997 онд “Монгол даатгал” төрийн өмчит улсын үйлдвэрийн газарт мэргэжилтэн, ахлах менежер, ерөнхий менежер, 1999-2004 онд “Монгол даатгал” ХХК-д ахлах менежер, ерөнхий менежер, 2005-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх, 2007 оноос МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж