Харумафүжи өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Харумафүжи өвдөг шороодлоо

Осака хотноо үргэлжилж буй Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн 11 дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. 10 өдрийн барилдааны дараах байдлаар нэг ч унаагүй башёг тэргүүлж байсан их аварга Хакухо М.Даваажаргал, зүүн жигүүрийн сэкиваки Баруто нар өнөөдөр учраа тааран барилдаж, их аварга уватэнагэ мэхээр давснаар 11 даваатай болж, 100 хувийн амжилтаар башёг тэргүүлж эхэллээ. Харин өнөөдрийн барилдаанд озэки Котомицүкитэй таарч барилдсан озэки Харумафүжи Д.Бямбадорж ёрикири мэхээр өвдөг шороодсоноор хоёр унаатай болов. Макүүчи зиндаанд зодоглосон манай бусад бөхчүүдийн тухайд Тамаваши Б.Мөнх-Оргил /М4/ озэки Кайод хатакикоми мэхээр унасан бол маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдсэн Кёкүтэнхо Н.Цэвэгням сэкиваки Тоёоношимад хикиотоши мэхээр өвдөг шороодлоо. Өнөөдрийн барилдаанд зүүн жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Какурюү М.Ананд ёрикири мэхээр Ваканосатог давж, гурав дахь даваагаа авсан бол Асасэкирюү Б.Дашням /М11/ Точиношинтой барилдан ёрикири мэхээр өрсөлдөгчөө давж, тавиас дээш хувийн амжилтаа биелүүлсэн юм. Түүнчлэн Токитэнкү А.Хүчитбаатар Китатайкиг окүринагэ мэхээр, Моконами Г.Базарсад Сагацүкасаг цүкидаши мэхээр тус тус давсан байна. Харин Таманошиматай оноолт таарч барилдсан Хакуба А.Өнөржаргал ёрикири мэхээр унаснаар таван даваа, зургаан унаатай боллоо.

Хару башёгийн 11 дэх өдрийн барилдааны дүн:

Давсан            Унасан
Хакухо /Ё/            Баруто /С/
Кайо /О/            Тамаваши /М4/
Котомицүки /О/        Харумафүжи /О/
Котоошю /О/            Хомашо /М5/
Тоёоношима /С/        Кёкүтэнхо /М2/
Кисэносато /К/        Аран /М2/
Котошогикү /М3/        Аминишики /К/
Какурюү /М1/        Ваканосато /М1/
Тосаюүтака /М4/        Такэказэ /М8/
Шимотори /М10/        Тоёохибики /М5/
Точиозан /М6/        Такамисакари /М12/
Асасэкирюү /М11/        Точиношин /М6/
Миябияма /М7/        Коккай /М14/
Токүсэгава /М13/        Какизоэ /М7/
Ивакияма /М8/        Бушуяма /М16/
Таманошима /М14/        Хакуба /М9/
Окиноуми /М12/        Ёшиказэ /М9/
Токитэнкү /М13/        Китатайки /М10/
Касугао /М16/        Хокуторики /М11/
Моконами /М15/        Сагацүкаса /М15/
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж