Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаатай ярилцлаа.
-Авлигатай тэмцэх газрыг байгуулснаар авлигачдыг бөөнөөр нь хорьж цагдаад, нийгмийг бужигнуулаад эхэлнэ гэсэн хүлээлт ард түмэнд байсан. Энэ ч үүднээсээ танай газрыг юу хийгээд байна гэж ам асуух хүн олон байна л даа?
-Олон хүнийг барьж хорьж шийтгэсэнгүй, хангалтгүй ажиллаж байна. “Жараахай” барилаа, “тул” барьсангүй гэдэг. Энэ шаардлагаар Авлигатай тэмцэх газар ажиллаж, олон хүнийг барьж хорьж бужигнуулчих юм бол эргээд замбараагүй байдал үүсгэдэг олон улсын практик байна.
Тиймээс энэ ажлын суурийг их зөв тавьж өгөхгүй бол ирээдүйн үр дүн бүрхэг болно. Тиймээс барьж хориод байх нь чухал уу, эсвэл орчныг нь эрүүлжүүлэхийн төлөө тэмцэх нь чухал байна уу гэдэг их ялгаатай. Авлигатай тэмцэхэд маш болгоомжтой нягт, нямбай хандахын оронд хоморголон бариад, шалгаад, хориод байвал замбараагүй байдал үүснэ. Тэгээд ч өнөөдрийн байдлаар авлигатай тэмцэх ажил нэг улс орны бус олон улсын хэмжээнийх болж. Тиймээс олон улсын хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагаагаа явуулахгүй бол зөвхөн Монголдоо ажиллаад тодорхой үр дүнд хүрэхгүй. Хүний нийгэм байгаа цагт авлига их, бага хэмжээгээр байж л таарна.
Авлигаа устгачихсан улс орон дэлхийд алга. Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон. Энэ бол том алхам. Нэгдэн орсноор авлигын эсрэг үндэснийхээ хууль тогтоомжийг мөн баталчихлаа. Энэ ч бас нэг том алхам. Улстөрчдийн хувьд авлигатай тэмцэх хуулийг батална гэдэг улс төрийн том эр зориг. Энэ талаас нь аваад үзвэл авлигатай тэмцэх Монгол төрийн бодлого тодорхойлогдож, анхны алхмуудаа хийсэн. Одоо харин төрийн бодлогыг хэрэгжүүлэх улс төрийн сонирхол, эрх зүй, эдийн засгийн орчин, нийгмийн сэтгэл зүй ямар байна гэдэг дараагийн асуудал ихээхэн түвэгтэй, хүндрэл бэрхшээлтэй байна. Тэгээс л эхэлж байна даа.
Ирээдүйд үр дүнд хүрэхэд нэлээдгүй цаг хугацаа шаардлагатай. Түүнээс гадна одоогийн хууль тогтоомжоор авлига, албан тушаалын хэргийг шалгах хүрээ бага, ажиллах орчин хязгаарлагдмал, шийдвэрлэгдэх механизм ойлгомжгүйгээс гадна зарим үед гацаанд орчихож байна. Тухайлбал, албан тушаалтан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, мөн авлига өгөхийг шаардсан бол гэмт хэрэгт тооцно гэж НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн зарчимд байгаа. Гэтэл манай хууль тогтоомжид ийм томъёолол байхгүй.
Гэтэл эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгох зүйлийг маш их хийж байна. Тендерт гэхэд л найз нөхдийнхөө эсвэл өөрийн үүсгэн байгуулсан компаниа шалгаруулдаг. Давуу байдал олгосон дарга “Би авлига аваагүй, буруу зүйл хийгээгүй” гэдэг. Гэвч НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн зарчимаар ингэж давуу байдал олгосныхоо төлөө хариуцлага хүлээдэг. Иймээс Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ийм, ийм зүйлүүдийг нэмж оруулах санал оруулаад байна.

-Өөрсдийнх нь эрх ашгийг хөндсөн хуулийн төслийг эрх баригчид шүүрч аваад батлахдаа их хойрго хандахгүй юу?
-Энэ асуудлыг л яриад байна. Нэгэнт ард түмэндээ амлалт өгөөд сонгогдсон улстөрчид улс төр, бизнес, хувийн ийн ашиг сонирхлоо хойш тавих хэрэгтэй. Үүнд ёстой иргэний эр зориг гаргах цаг нь ирж. Гаргах нь уу, үгүй юу гэдгийг ард түмэн харж байгаа. Тиймээс улстөрчдийг хуулийн төслийг батлах эр зориг гаргана гэдэгт итгэж байгаа.

-АТГ-ыг байгуулж, хуулийг нь хэлэлцэж баталчихаад одоо үйл ажиллагаа нь цэгцрээд ирэхээр хамгийн их дарамт учруулж, хэл ам таталж, хөндөлсч суучихаад байгаа нь улстөрчид, эрх мэдэлтнүүд өөрсдөө юм биш үү?
-Олон улсын чиг хандлагаас харахад авлигатай тэмцэх байгууллагыг байгуулдаг. Тэр байгууллага эрч хүчтэй ажиллахаар эргээд эрх мэдэлтнүүдэд ихээхэн хүнд цохилт болдог юм байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын эрхэнд халдаад ирэхээр “Ямар газрыг байгуулчихаа вэ” гээд эрх зүйн орчныг нь хумих, эдийн засаг бусад байдлаар хавчдаг практик бий. Үүнтэй адил зүйл манайд ч харагдаж байна. Авлигатай тэмцэх байгууллагыг удирдаж байгаа даргын хувьд энэ сорилтыг даван туулах үүрэгтэй. Энэ сорилтыг манай хамт олон ч даван туулах ёстой. Ямар ч бэрхшээлийн өмнө бид шантрахгүй, буцахгүй, ухрахгүй. Ухрах ч эрх бидэнд байхгүй.

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан таныг дуудаж ажлаа тайлагнахыг хүсч, асуулга тавьсан. Энэ бас л нэг сорилт байсан болов уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийг шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх чиглэлээр энэ байгууллагын удирдлагыг хүлээн авч уулзах нь байх ёстой асуудал гэж бодож байгаа. Харин Тамгын газрын дарга нь ч юм уу, аппаратынхных нь зүгээс Авлигатай тэмцэх газрын даргыг дууддаг, дуртай тайлан, мэдээгээ шаарддаг, нэхдэг, үүрэг даалгавар өгдөг нь хууль зөрчсөн үйлдэл. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Цаашид ч эрх мэдэлтнүүдэд ийм боломж олгохгүй. Манай байгууллага ямар нэгэн эрх мэдэлтэн, улстөрч, намд захирагдахгүй. Зөвхөн хуульд л захирагдана. Ингэж ажиллаж ирсэн, одоо ч ажиллаж байгаа, цаашид ч ингэж ажиллана.

-Үүрэг даалгавар өгдөг гэдгийг тодруулахгүй юу?
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга намайг дуудаад “Нэг албаныхаа даргад арга хэмжээ ав” гэсэн үүрэг өгсөн. Учир нь гэвэл, Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн тухай хуулийн төсөл хэвлэлд гарчээ. Үүний дараа Өршөөлийн хуулийн төсөлтэй холбогдуулж ярилцлага авахаар манай нэг албаны даргад сэтгүүлч хандсан юм билээ. Тэр ярилцлагадаа “Өршөөлийн хуулийн төсөлд албан тушаал, авлига, хээл хахуулийн хэргийг хамруулахаар байна” гээд хуульчийн хувьд санаа оноогоо илэрхийлсэн байдаг юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Дорлигжав энэ ярилцлагыг нь уншаад намайг дуудаж, “Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн эсрэг эсэргүү зүйл ярьсан байна. Төрийн албан хаагч ийм байж болохгүй. Тиймээс тэр хүнд арга хэмжээ авч, хариу мэдэгд” гэсэн үүрэг өгсөн.

-Та ямар хариу өгөв?
-Бид хуулийн хүрээнд ажиллана гэж л хэлсэн. Хуулийн хүрээнд ажиллана гэдэг нь энэ үүрэг даалгаврыг нь биелүүлэхгүй гэсэн үг. Энэ мэтчилэн иймэрхүү чиглэлийн үүрэг даалгавар өгөх хүн байнаа.

-Таны энэ шударга зан зарим нэгэн хүний дургүйцэл, зэвүүцлийг хүргэдэг юм шиг?
-Энэ албан тушаалд байгаа хэн ч бай иймэрхүү асуудалд ийм л байр сууринаас хандах байсан байх. Цаашид ч би энэ байр суурин дээрээ хатуу зогсоно. Түүнээс бус хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан дуудаад “Тэрэнд арга хэмжээ ав” гэхээр түүнийг нь биелүүлээд явдаг байж таарахгүй. Хэрвээ тэгж явбал бие даасан хараат бус байгууллага гэж байгаад яах вэ дээ. Энэ зарчимыг миний хувийн зан чанар гэж би ойлгохгүй байна. Энэ бол хуулийн дагуу энэ байгууллагын даргын баримталж байх үндсэн зарчим. Энэ зарчимдаа ч хатуу зогсоно гэж хэлэх байна.

-Албан тушаалтан, эрх мэдэлтнүүд өгсөн үүрэг зааврыг нь биелүүлэхгүй бол ямар нэгэн арга саам хайн албан тушаалаас нь авч хаяхыг санаархдаг. Үүндээ ч хүрдэг талтай. Тиймдээ ч юм уу таниар хэсэг оролдсон. Бараг орны тань хүнийг тодруулаад амжлаа шүү дээ?
-Намайг олон янзаар оролдож байгаа. Бүр авлигад орооцолдсон гэсэн шүү дээ. Тиймээс асуудлыг хуулийн дагуу шалгуулсан. Аудит, мэргэжлийн хяналтын байгууллага, прокуророос хүртэл шалгасан. Шалгаад “Төсвийн хууль зөрчөөгүй байна, төсөв санхүүгийн ажиллагаа хуулийн хүрээнд явж байна” гэсэн дүгнэлт гаргачихсан. Авлига авсан гэдэг нь би ажилтнууддаа орон сууцны дэмжлэг өгсөн. Өөрөө бас төрөөс орон сууцны дэмжлэг авсан явдлыг хэлж байгаа юм. Энэ байдал АТГ-ын дарга авлигад орооцолдсон байна гэсэн хэл ам гаргахад хүргэсэн.
Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг төр хариуцна, дэмжинэ гэсэн заалт бий. Энэ хүрээнд төрийн байгууллагууд албан хаагчиддаа санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна байрны түлхүүр гардуулж өгдөг. Үүнийг авлига гэж үзэх үү. Одоогоор манай байгууллага нэг ч ажилтандаа орон сууцны түлхүүр гардуулж өгөөгүй.
Нөгөө талаар санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа нь энэ байгууллагын бие даасан хараат бус байдалтай холбоотой. Айлын хажуу өрөөнд амьдарч байгаа ажилтан ямар байх вэ. Ингээд бодохоор ажилтнуудын аюулгүй байдлыг хангах нь төрийн, мөн энэ байгууллагын үүрэг юм.

-Танай газрын ажилтнуудын цалин хангамж бусад төрийн байгууллагынхантай харьцуулахад хамаагүй өндөр гэгддэг. Энэ үүднээсээ цалингаасаа энэхүү зардлаа гаргаад явж болдоггүй юм уу?
-Манай ажилтнуудын үндсэн цалин 500-820 мянган төгрөгийн хооронд байдаг. Үүнийг өнөөдрийн нөхцөлд өндөр цалин гэж бодохгүй байна. Бусад төрийн албан хаагчдын цалинтай харьцуулахад арай өндөр байх. Гэвч өнөөдрийн энэ нийгэмд энэ цалин хангалттай өндөр цалин биш шүү дээ.

-Өршөөл үзүүлэх тухай хууль гарснаар танай байгууллагад шалгагдаж байсан хэргүүдийн 80 орчим хувь нь хамрагдлаа гэсэн. Танай байгууллага хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй ч өршөөлд хамрагдсан хэргийн хохирогчид гэж байна. Та үүнд нэг бодолтой явдаг байх?
-Хохирогч, хохирлын тухай асуудал ялангуяа албан тушаалын хэрэгт онцлогтой байгаа. Эрх мэдэлтэн албан тушаалаа ашиглаж гэмт хэрэг үйлддэг. Гэмт хэргийн хохирогч нь төрийн байгууллага, төр байдаг.
Өршөөлийн хуулийн нэг дутагдалтай тал нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийг хэрэгсэхгүй болгохоор тусгасан явдал. Тиймээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Өршөөлд хамрагдаж байгаа хэргүүдийн хохирлыг нөхөн төлүүлэх асуудал тэр чигтээ үлдэж байгаа юм. Аль нэгэн яам, агентлаг хэдэн тэрбумаар хохироод үлддэг. Энэ нь угтаа ард түмэн хохирч байна гэсэн үг.
Хувийн компани, хувь хүн хохирсон бол хохирлоо нөхөн төлүүлэхээр хөөцөлдөнө биз дээ. Гэтэл манай төрийн байгууллагууд, яамдуудын холбогдох албан тушаалтан “Манайд хохирол учраагүй” гээд сууж байдаг. Ингээд л татвар төлөгчдийн мөнгийг хэдэн тэрбумаар нь идэж ашигласан албан тушаалтнууд тэр хохирлыг нөхөн төлөх ч үгүй өршөөгдөж байгаа юм.

-Төрийн албаныхан чадах гэсэн нэгнээ Авлигатай тэмцэх газарт өгнө шүү гэж сүрдүүлдэг, заналхийлдэг болсон гэх. Үүнийг та хэрхэн хүлээж авч байна вэ?
-Өмч хөрөнгө ашигласан, авлига авсныг мэдсэн иргэн “Чамайг АТГ-т хэлнэ шүү” гэдэг асуудал буруу биш юм. Ийм хэргийг баттай мэдэж байгаа хүнийг үүнийгээ илэрхийлснийх нь төлөө буруутгаж болохгүй.

-Танай байгууллагын дэргэд Олон нийтийн зөвлөл ажилладаг. Тэдэнтэй хэл амаа ололцож чадаж байна уу?
-Тэр нөхөдтэй хуулийн дагуу хамтран ажиллана гэдэг асуудлыг тавьж, ойлголцсон. Хуулиа бариад, хуулиар юу хийх ёстой юм түүнийгээ хийхэд маргаан үүсэх асуудал байхгүй.

-Зөвлөлийн гишүүдийн зарим нэг нь тийм хэрэг ямар шатандаа явна гэх мэдээллийг авахыг шаардах маягтай байсан. Энэ талаар ойлголцсон гэсэн үг үү?
-Ийм асуудлаас болоод ойлгомжгүй нөхцөл байдал үүсч байсан. Олон нийтийн зөвлөл Үндсэн хуулиас эхлээд хууль зөрчсөн.
Хэрэг бүртэлт, мөрдөн байцаалтын шатанд хяналт тавьдаг, өргөдөл гомдол, шийдвэрт хяналт тавьдаг байгууллага нь прокурорын байгууллага. Олон нийтийн зөвлөлийнхөн байтугай Засгийн газар, УИХ-ын гишүүд ч ирээд “Мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлийн шатанд яваа хэргээ танилцуул” гэх эрх байхгүй.

-Ингэхэд олон нийтийн зөвлөл танай ажилд ямар тустай юм бэ. Бүрэлдэхүүнийг нь хаанаас сонгодог юм бол?
-Хуулийн дагуу Олон нийтийн зөвлөл авлигатай тэмцэх ажилд олон түмнийг татан оролцуулах, тэдний санаа бодлыг манай байгууллагад дамжуулах, авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байна вэ гэдэгт зөвлөмж өгч байх үүрэгтэй. Энэ чиглэлээрээ бол манайд их хэрэгтэй байгууллага.
Олон нийтийн зөвлөлийн гишүүд гэдэг ямар нэгэн нам улс төрийн зорилгогүй, улс төр хийгээд явдаггүй, зөвхөн иргэд, олон нийтээ төлөөлдөг хүн байх ёстой. Тийм төлөөллийг сонгон шалгаруулж авах ёстой. Сонгон шалгаруулалт явсан юм уу, үгүй юу мэдэхгүй. Би лав хэвлэлээс олж үзээгүй. Томилох асуудал нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх. Ямар хүмүүс томилогдсоныг олон нийт харж байгаа шүү дээ.

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга зохиомлоор хэрэг үүсгэсэн талаархи мэдээлэл цацагдаад байгаа. Та удирдлагын хувьд бодит хариуг өгөх байх?
-ТЕГ-аас ирсэн бичгийг эрүүгийн хэрэгт хавсаргасан юм билээ. Түүнээс биш тэр бичгийг үндэслэж ямар нэгэн шалгалт явуулж, эрүүгийн хэрэг үүсгэсэн явдал байхгүй. Би ТЕГ-ын даргад албан бичиг явуулсан. Хэний, ямар хүсэлтээр ТЕГ-аас манайд бичиг ирүүлсэн юм бэ гэдгийг тодруулахад “Танайхаас албан бичиг ирүүлээгүй байна” гэсэн хариу өгсөн. Миний ойлгож байгаагаар тэр бичгийн дагуу ямар нэгэн үйл ажиллагаа яваагүй. Ирсэн бичгийг л эрүүгийн хэрэгт хавсаргасан. Ийм л процесс болсон байгаа юм.

-Саяхан Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг Интерполын шугмаар баривчилж ирсэн. Энэ хэргийг танайх шалгаж байгаа, үгүй гэсэг зөрүүтэй мэдээлэл байна л даа?
-Д.Сүрэнхорд холбогдох хэрэг манай газарт шалгагдаж байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хэрэг шалгах харъяалал тогтоолгохоор манайхаас прокурорт асуудлыг тавьснаар харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад энэ хэрэг шилжсэн байгаа.

-УИХ-ын гишүүн Л.Гүндалай, О.Чулуунбат нарт холбогдох хэрэг гацаанд орсон хэвээрээ байгаа юу. Энэ асуулт улиг болсон ч тантай уулзсаных асуухгүй өнгөрч болохгүй нь?
-Хууль зүйн талаасаа гацаанд орсон гэж үзэхгүй байна. Харин улс төрийн талаас гацаанд орсон. Тиймээс улстөрчид өөрсдөө энэ гацааг гаргах байх. Олон түмэн ч ингэж харж байгаа болов уу.
АТГ-ыг эрх мэдэлтнүүдийг шалгахгүй байна гэдэг. Гэтэл Авлигатай тэмцэх газар гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй л байвал хэнийг ч ялгаварлахгүй. Дээрх хоёр гишүүний хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, гэм буруутай гэдгийг бүрэн нотолчихсон. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хуулиар юу хийх ёстой түүнийгээ хийсэн.
О.Чулуунбат гишүүний бүрэн эрхийнх нь асуудлыг тавина.

-АТГ-аас шалгаад, шилжүүлсэн хэргийн зарим нэгийг баримтаар дурдаж болох уу?
-“Вельмон трейд” ХК-ийн захирал Ж.Оргил онц их хэмжээний татвараас зайлсхийж, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Ө.Алтансэлэнгэд 20 сая төгрөгийн хахууль өгсөн.
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Нямхүү, Төрийн сангийн дарга Наранбаатар нар албан тушаал, эрх мэдлээ урвуулан удаа дараагийн үйлдлээр нийт 28 сая төгрөгийн хохирол учруулсан. Мөн Хятадын хөрөнгө оруулалттай “Шүнди” компани нь барьсан орон сууцаа хүлээлгэж өгөхдөө Барилга, хот байгуулалтын ерөнхий инженер Ө.Сүхбаатарт гурван өрөө байрыг хахуульд өгсөн, Ө.Сүхбаатар хахууль авсан.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дэд дарга Ц.Ганболд “Сүрэг агт” компаниас 129 сая төгрөгийн хахууль авсан зэрэг олон хэргийг шалгаж, прокурорт шилжүүлээд байна.
Төрийн өндөр албан тушаалтан 268 хүн байдаг. Төрийн албан хаагч 140 мянга гаруй хүн байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын нийгэмд учруулж буй хохирол их ч дунд албан тушаалтнууд ч хэдэн зуун саяар нь хахууль авч байна. Бүх шатанд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай нь эндээс харагддаг. Ингээд үзэхээр албан тушаалтнуудын гэмт хэргийг жижиг, том гэж ялгах аргагүй юм.

-Төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн албаныхан хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөөд заншчихжээ. Өнөөдрийн байдлаар энэ ажил хэдэн хувьтай явна вэ?
-Авлигын эсрэг хууль 1996 онд гараад гараад арван жил болоход албан тушаалтнуудын 32 хувь нь л хөрөнгө, орлогоо мэдүүлдэг байсан. Гурван хүний хоёр нь өгдөггүй, ямар ч хариуцлага хүлээдэггүй байв.
Харин таны хэлснээр эдүгээ хөрөнгө, орлогоо мэдүүлдэг явдал заншил болж, хэвшиж байна. Өнөөдөр 99,8 хувь нь хугацаандаа мэдүүлгээ өгдөг болсон нь нэг том алхам. Дараагийн алхам бол үнэн бодитоор мэдүүлэв үү, үгүй юу гэдгийг тодруулах асуудал. Ингэж л алхам, алхмаар урагшлахгүй бол болохгүй. Гаднын олон улсын байгууллагынхан АТГ-ыг хөрөнгө, орлогын мэдүүлгийг 99 хувь авна гэдэг их өндөр амжилт гэж үнэлсэн. Байгуулагдаад удаагүй гэхэд хөлөө олж эхэлж байна. Ажлын эхлэлээ зөв тавьж байна гэж үнэлсэн нь манай хамт олонд өгсөн урам юм. Үүнийг ч бодитой үнэлгээ гэж ойлгож байгаа. Энэ эрчээрээ явбал авлигатай тэмцэх ажилд гэрэл гэгээ гарах юм байна гэж ойлгодог.

-Ойр дотнын найз нөхөд, ах дүүгийн гуйлт, гаднын дарамт, шахалт гээд танд ирэх ачаа хүнд юм шиг санагдлаа?
-Найз нөхөд, ах дүүгийн харилцаа их нандин. Тэр нандин харилцаагаа нандигнаж чаддаг л бол хууль зөрчсөн үйлдэл хийлгэхгүй. Тийм байдалд оруулахыг тэд хүсдэггүй юм. Миний найзууд ойр дотнынхон тийм л хүмүүс байдаг. Тиймээс миний хувьд энэ ажлыг хийхэд бэрхшээлтэй зүйл үгүй. Яахав, янз бүрийн дарамт шахалт ирдэг ч даван туулахыг хичээж байна. Төр, түмэн ийм хүнд ийм цаг үед хариуцлагатай үүрэг надад хүлээлгэсэн гэж ойлгож байгаа. Энэ бол үнэхээрийн түүхэн хариуцлага. Тиймээс надад ямар нэгэн дарамт, шахалт, гүтгэлэг, доромжлол ирэхэд би давна. Миний асуудал гэхээсээ илүүтэйгээр төр түмний өмнө хүлээсэн үүрэг гэж ойлгодог. Тиймдээ ч гуйвах, шантрах ёсгүй. Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллана гэж хэлэх байна даа.

У.САРАНГЭРЭЛ