Нvцгэн эр машинруу “халдсан нь”

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Нvцгэн эр машинруу “халдсан нь”

Ємнєд Хєршийн Хэфэй хотод жирийн л нэгэн єдєр
vргэлжилж байв. Оршин суугчид нь мєр мєрєє хєєн алхаж, хятадын нэгэн
хотын, бужигнаж шуугисан эгэл єдєр єрнєж байлаа. Гэтэл хаа нэгтэйгээс
нэгэн мярайлаг залуу чармай шалдан гvйж гарч ирээд, гэрлэн дохионд
зогссон машинуудын нэгний хамар дээр цээжээрээ хэвтчихээд доороос нь
єргєж эхэлсэн байна. Тэрээр нєгєє муу машиныг чинь хамаг чадлаараа дээш
єргєнгєє: “Надад хvч чадал хайрлаач!”- гэж хоолойгоо сєєтєл орилсон
гэнэ. Тухайн тэргийг газраас хєндийрvvлж чадсан эсэхийг нь бvv мэд,
ямартай ч цагдаа нарын сургаар мань залуу сандран гvйж, сэрээгээ
хангинуулан ирсэн пургоных нь доор “хорогдсон” ажээ. Сахилгагvй залууг
гаргаж авахын тулд цагдаа нар хир их удаж, хичнээн хvч зарцуулсныг
мэдэж чадсангvй. Ямартай ч ийм нэгэн хєгжилтэй боловч хvний эрх чєлєєг
хэт боохоор яаж тэсэрдгийг харуулсан тус улс дахь ээлжит нэгэн хачин
явдлын дvр зургийг танд хvргэе. Инээгээд єнгєрнє vv, элдвийг тунгаана
уу, таны л хэрэг.

Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж