“BMW” АНУ-ын цагдаагийн машиныг багаж хэрэгслээр хангана

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

“BMW” АНУ-ын цагдаагийн машиныг багаж хэрэгслээр хангана

Ганган чамин, тансаг зэрэглэлийн автомашинаараа дэлхийд алдартай Германы “BMW” компани АНУ-ын цагдаагийн машиныг дизель хөдөлгүүр болон технологийн өндөр төвшинд бүтээсэн хурдны хайрцгаар хангахаар нэг тэрбум еврогоор үнэлэгдэх гэрээ байгуулжээ. “Carbon Motors” корпорацитай хамтран байгуулсан уг гэрээний дагуу “BMW” 240 мянга гаруй зургаан цилиндр бүхий дизель хөдөлгүүр, хурдны хайрцгийг нийлүүлэх гэнэ. Тэдгээрийг “Carbon Motors” компанийн үйлдвэрлэх “E7” маркийн цагдаагийн зориулалттай машинд суурилуулах бөгөөд шатахууны зарцуулалт болон хорт утаа ялгаралтыг 40 орчим хувиар багасгах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж