Р.Чойном агсны орчуулгын шүлгийн ном худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Р.Чойном агсны орчуулгын шүлгийн ном худалдаанд гарлаа

Яруу найрагч Р.Чойном агсны 32 жил
далд байсан дуун хөрвүүлгийн бүтээл уншигчдын гарт анх удаа очлоо.
Түүний 1978 оны үед хийсэн Дагестаны их яруу найрагч Расул Гамзатовын
“Кавказ аялгуу” шүлгийн түүврийн орчуулгын гар бичмэлийг Р.Чойномын
өвийг хамгаалах “Өд” сан их найрагчийн нэгэн андаас авсныгаа ном болгон
хэвлүүлсэн аж. Түүний дуун хөрвүүлгийн гайхалтай уран чадварыг уншигч та
энэ номоос бэлхнээ олж үзэх болох юм байна. “Гар бичмэлээс нь үзвэл
огтоос засваргүй, баллаж дарсан зүйлгүй, шууд л “дайраад хаячихсан”,
өөрийнхөө шүлгийн бичлэг, хийцэд захируулан жороо морины явдал шиг
цэлмэг цэцэн онгодоороо буулгасан атлаа Гамзатовын үг хэллэг,
илэрхийлэл, харьцуулалт, өвөрмөц ахуй, далд утгыг гайхалтай хадгалан
үлдээснийг нь анзаарч болно” уг орчуулгын шүлгүүдийг орос эхтэй нь
тулгаж, өмнөх үгийг бичсэн дуун хөрвүүлэгч Ж.Нэргүй номын өмнөтгөлд
тэмдэглэжээ. “130 шүлэг багтаасаэн, 14 хэвлэлийн хуудас бүхий уг номонд
орчуулагчийн гар бичмэл дэх 10 шүлгийг  орос эхтэй нь хамт хэвлэсэн нь
яруу найргийн орчуулга сонирхдог залуучуудад дөхөм болно” гэж
Р.Чойномын  “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд ярилаа.

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж