Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

NHL шинэ дүрэм гаргана

Флорида Пантэрс багийн довтлогч Бүүт дагзандаа гэмтэж талбайг орхиж байгаа нь. 

Шайбтай хоккейн дэлхийн хамгийн хүчирхэг лиг NHL нэгэн шинэ дүрэм батлах гэж байна. Лигийн удирдах зөвлөлийн хуралдаанаар тоглогчийн араас дайрах, хананд шахах, дагз руу ёврох гэх мэтийн үйлдлийг хориглох тухай шийдвэрийг хэлэлцэн үндсэндээ баталжээ. Ингэснээр талбай дээр тоглогчийн араас очиж толгой руу нь цохидог явдал хориотой болно гэсэн үг. Энэ дүрэм батлгадахад лигийн үйл ажиллагааны алба болон тоглогчдын холбоотой тохиролцон цаасан дээр буулгах л үлдээд байгаа аж. Ингэснээр эсрэг багийн гол тоглогчийг гэмтээдэг, тоглогчдийн зүрхийг үхүүлэх гэх мэтийн сөрөг үр дагаварууд зогсоно гэж найдаж байгаагаа ҮХЛ-ийн удирдлага мэдэгджээ. Ийм дүрэм гаргах саналыг багийн ерөнхий мэнэжэрүүд энэ сарын эхээр гаргасан байна. Улирал эхлэхэд Флорида Пантэрс багийн довтлогч Дэвид Бүүтийн дагз руу Филадэльфиа Флайерс багийн ахлагч Майк Ричардс цохиж гэмтээсэнээр Бүүт 45 тоглолтод оролцож чадахгүй болсон юм. Тухайн үед толгойн ар хэсэг рүү цохих, ёврохыг хориглосон дүрэм байгаагүй учраас Майк Ричардс ямар нэгэн торгуульгүй өнгөрч байсан юм. Ийм явдал энэ улиралд хэд хэд гарсаны сүүлд 3-р сарын 7-нд Питтсбургийн Мэтт Күүкийн тархийг Бостон Бруйнс багийн Марк Савард гэмтээсний дараа бүх багийн мэнэжэрүүд уулзаж дээрх дүрэмийг лигийн удирдлагад санал болгожээ. Энэ дүрэм ирэх долоо хоног гэхэд батлагдаж цаасан дээр үзэглэнэ. Тэгэхээр энэ улирлыг дуустал мөсөн талбайд гарч чадахгүй болсон Питтсбург Пингвинз багийн Мэтт Күүк толгойн арын хэсэгтээ цохиулсан хамгийн сүүлийн хохирогч болж үлдэх нээ.


А.Анхбаяр, Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж