NBA-ийн
энэ улирлын 2-р хагаст Финикс Сансын довтлогч Амаригаас илүү тоглосон
тоглогч бараг байхгүй байх. Тэрээр сүүлийн 10 тоглолтонд 30.2 оноо,
10.2 самбараас бөмбөг авалтыг дунджилж байгаа бөгөөд энэ хугацаанд 41
оноог Юта Жаззын эсрэг, 44 оноог Сан Антонио Спөрсийн эсрэг тус тус
авсан билээ. Түүний сайн тоглолтын ачаар Финикс тав дараалан хожоод
байгаа ба Өрнөд Бүсийн 5-р байранд, Юта Жаззаас ердөө ганц хожил,
хожигдлын зөрүүтэй л явж байна. Мөн өчигдөр Голдэн Стэйт Уарриорсын
эсрэг хийсэн тоглолтонд Амари 37 оноо авч, NBA -гийн өнөө үеийн шилдэг
хүчний довтлогчдын нэг гэдэгээ баталлаа.
Энэ зун Амари нэгэн том шийдвэрийг гаргах нь Финикс Санстай хийсэн
гэрээний үлдсэн нэг жилд тоглох уу эсвэл гэрээг цуцалж энэ зуны чөлөөт
агентэд элсэх үү юм. Гэрээний дагуу сүүлийн нэг жилийг цуцлах эрх нь
түүнд байгаа. Гэвч өнөөдөр NBA.com-д түүний өгсөн мэдэгдлийг ажвал Бүх
Од довтлогч маань ЛэБрон тэргүүтэй олон од тоглогчдын хамт өөрийнхөө
үнэ цэнийг сорих бодолдоо илүү автаад байгаа юм байна.
“Энэ зун чөлөөт агент болоход их тохирно. Гэхдээ энэ нь би Финикс Санст
үлдэхгүй гэсэн үг бас биш,” гэжээ. Тэгвэл чөлөөт агент болох шийдвэр
рүү налж байна гэж ойлгож болох уу гэсэн асуултанд Амари инээж байгаад,
“Чөлөөт агент болоход сайхан л цаг мөч байна,” гэж хариулжээ.
Ямартай ч Амари чөлөөт агент болохоор шийдвэл түүнийг сонирхох баг
мундахгүй. Чикаго Буллс, Нью Йорк Никс багуудаас цалингийн дээд
хэмжээний санал ирэх бол, Майами Хит, Мэмфис Гриззлис зэрэг багууд
Амарид сайн тоглогчидтой хамт тоглох боломжийг олгох юм. Тэр ч бүү хэл
хэрэв Амари аварга авахыг хүсвэл Лэйкэрс, Кавалиэрс, Сэлтиксийн
хэмжээний шилдэгүүдэд дунд хэмжээний цалингаар нэгдэж болох юм.

Г.Идэр-Ууган, Score Studio