Бизнес, санхүүгийн мэдээллийн “Forbes” сэтгүүл ажилгүйдэл хамгийн их өссөн арван улсыг лхагва гаригт зарласан байна. Хөгжингүй улсуудаас Европын орнуудад ажилгүйдэл хамгийн өндөр байна. Европын түшмэлүүд Грекийн өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ажиллаж байх хооронд европын өнцөг булан бүрт иргэд хэрхэн ажил олох талаар арга саам хайж байна. Хэдийгээр дэлхийн эдийн засгийн хямрал өнгөрч байгаа шинж тэмдэг ажиглагдаж байгаа ч дэлхийн эдийн засгийн хувьд хамгийн хүчтэй улсад хүртэл ажилгүйдэл өндөр байна. Жагсаалтанд орсон эдгээр улс орнуудад ажилгүйдэл буурах биш харин ч бүр нэмэгдэж байгааг статистик харуулж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас /OECD/ гаргасан сүүлийн үеийн мэдээ, баримтаас үзвэл АНУ, Япон, Герман тэргүүтэй дэлхийн хамгийн баян 30 улсын жагсаалтанд багтдаг зарим европын оронд ажил эрхлэлтийн байдал тийм ч таатай биш байна.
Аравдугаар байранд: ГРЕК. Ажилгүйдлийн түвшин 2009 онд 2.2 хувь өссөн. Одоо ажилгүйдэл 9.7 хувь.
Есдүгээр байранд: УНГАР. Ажилгүйдлийн түвшин 2009 онд 2.2 хувь өссөн ба одоо 11.1 хувьтай байна.
Наймдугаар байранд: ШИНЭ ЗЕЛАНД. Ажилгүйдлийн түвшин 2009 онд 2.5 хувиар өссөн. Одоо 7.2 хувьд хүрсэн
Долоодугаар байранд: ЧЕХ. 2009 онд ажилгүйдэл нь 3 хувиар өссөн. Одоо 8.2 хувийн ажилгүйдэлтэй.
Зургаадугаар байранд: Испани. 2009 онд ажилгүйдэл нь 3 хувиар өссөн. Одоо 18.8 хувийн ажилгүйдэлтэй.
Тавдугаар байранд: Исланд. 2009 онд ажилгүйдэл нь 3.2 хувиар өссөн. Одоо 7.8 хувийн ажилгүйдэлтэй.
Дөрөвдүгээр байранд: Турк. 2009 онд ажилгүйдэл нь 3.2 хувиар өссөн. Одоо 13.1 хувийн ажилгүйдэлтэй.

Гуравдугаар байранд: Дани. 2009 онд ажилгүйдэл нь 3.3 хувиар өссөн. Одоо 7.3 хувийн ажилгүйдэлтэй.
Хоёрдугаар байранд: Словак. 2009 онд ажилгүйдэл нь 4 хувиар өссөн. Одоо 13.7 хувийн ажилгүйдэлтэй.
Нэгдүгээр байранд: Ирланд. 2009 онд ажилгүйдэл нь 4.4 хувиар өссөн. Одоо 13.8 хувийн ажилгүйдэлтэй байна.

Т.САНАА
Холбоотой мэдээ