Ослоор найман хүн гэмтэж, бэртжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Ослоор найман хүн гэмтэж, бэртжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу Хайлаастын чиглэлийн авто замд зам тээврийн томоохон осол гарчээ. Ослын газарт очиход том оврын автобусны өөдөөс микро автобус чихэж орсон байдалтай байсан талаар эх сурвалж мэдээлж байна. Ослын улмаас найман хүн хүнд, хөнгөн бэртэж, гэмтэн Гэмтэл согог судлалын төвд хүргэгджээ. Одоогоор гэмтэж бэртсэн хүмүүсийн биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр гурван хүнийг даавуугаар хучин хэвтүүлсэн байсан гэнэ. Тиймээс хүн нас барсан байж ч болзошгүй байна.

    Д.Долгор

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж