Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Мөнгөний тойм

Монголбанкнаас гаргасан 2010
оны хоёрдугаар сарын мөнгөний тоймын мэдээллийг хүргэж байна.

 1.Үнэ

Үндэсний статистикийн
хорооны мэдээгээр 2010 оны 2 дугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ
улсын хэмжээнд өмнөх сартай харьцуулахад 3.0 хувь, оны эхнээс 5.4 хувь, өмнөх
оны мөн үеэс 8.3 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд өмнөх сараас 3.9 хувь, оны
эхнээс 6.6 хувь, өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар тус тус өссөн байна. Хэрэглээний
үнийн индексийг ашиглан тооцсон суурь инфляци
өмнөх сартай харьцуулахад 1.6 хувь, оны эхнээс 2.5 хувь, өмнөх оны мөн үеэс
7.8 хувиар өссөн байна.

 

Хүснэгт 1. Хэрэглээний барааны
үнийн индекс (хувиар)















Бараа,
үйлчилгээний бүлэг

Хувийн жин

2010-II

2009II

2010II

2009XII

2010II

2010I

Хүнсний
бараа, ундаа, ус

41.08

110.1

112.7

107.6

Согтууруулах
ундаа, тамхи

2.26

115.0

101.0

100.8

Хувцас, бөс бараа, гутал

12.38

110.0

103.8

101.8

Орон
сууц, ус, цахилгаан, түлш

13.40

101.5

101.6

99.8

Гэр
ахуйн тавилга, гэр ахуйн бараа

4.30

106.9

100.3

100.1

Эм,
тариа, эмнэлгийн үйлчилгээ

1.62

113.0

99.6

99.5

Тээвэр

8.71

102.9

99.4

99.4

Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ

4.05

124.3

116.2

116.3

Амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ

3.33

101.4

100.4

100.4

Боловсролын
үйлчилгээ

4.15

109.0

100.0

100.0

Зочид
буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлч.

1.72

121.4

108.4

103.9

Бусад
бараа үйлчилгээ

3.0

112.8

100.4

100.4

Ерөнхий индекс

100.0

108.7

106.6

103.9

Эх үүсвэр: Статистикийн сарын
бюллетень, Үндэсний статистикийн хороо,
(Улаанбаатар
хотын индекс)

 Улаанбаатар хотын
хэрэглээний үнийн индекс 2010 оны 2 дугаар сард 3.9 хувиар өссөний дотор
Хүнсний бараа, ундаа, ус бүлгийн дүн 7.6 хувь, Хувцас, бөс бараа, гутал
бүлгийнх 1.8 хувь, Согтууруулах ундаа, тамхи бүлгийнх 0.8 хувь, Холбооны
хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ бүлгийнх 16.3 хувиар тус тус өссөн бол Тээвэр
бүлгийн дүн 0.6 хувь, Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ бүлгийнх 0.5 хувиар тус
тус буурсан байна.

 Тайлант сард Хүнсний
бараа, ундаа, ус бүлгийн үнийн өсөлтөд Мах, махан бүтээгдэхүүн дэд бүлгийн дүн
15.3 хувь, Сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг дэд бүлгийнх 5.6 хувь, Хүнсний ногоо
дэд бүлгийнх 11.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн бол Холбооны хэрэгсэл,
шуудангийн үйлчилгээ бүлгийн хувьд суурин утаснаас суурин утас руу залгасан 1
минутын ярианы тариф 37.5 хувиар өссөн нь нөлөөлжээ. Харин үнийн дүн нь буурсан
бүлгүүдийг авч үзвэл Тээвэр бүлэгт бензин, дизелийн үнэ 4.6-5.8 хувиар, Эм,
тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн хувьд пенициллин тарианы үнэ 6.7 хувиар
буурсан нь нөлөөлжээ.

Зураг 1. Инфляци 

2. Мөнгөний нийлүүлэлт

Mөнгөний нийлүүлэлт[1]
өмнөх оны мөн үеэс 28.8 хувь буюу 667.0 тэрбум төгрөг, өмнөх сараас 3.9 хувь
буюу 110.8 тэрбум төгрөгөөр өсч 2981.9 тэрбум төгрөгт хүрэв. Тайлант сард  төгрөгийн хадгаламж 10.1 хувь буюу 125.5
тэрбум төгрөгөөр өссөн нь нийт мөнгөний өсөлтөд голлон нөлөөлсөн байна.
Хадгаламж, зээлийн хоршооны үзүүлэлтийг 
2010 оны 2 дугаар сараас нэгтгэн тооцож эхэлсэн нь мөнгөний нийлүүлэлтийг
тухайн сард 21.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Мөнгөний нийлүүлэлтийн
өсөлтийн хурд өнгөрсөн оны мөн үеийнхээс 33.1 нэгж хувиар өсчээ. Хадгаламж, зээлийн хоршоо дахь
хадгаламж нь банкуудын хадгаламжийн 1.5 хувийг эзэлж байв. Гүйлгээнд гаргасан бэлэн
мөнгө өмнөх оны мөн үеэс 11.3 хувь буюу 45.0 тэрбум төгрөгөөр буурч, харин өмнөх
сараас 0.4 хувь буюу 1.5 тэрбум төгрөгөөр өсч 352.3 тэрбум төгрөгт хүрсэн
байна.

 

2.1 Мөнгөний
нийлүүлэлтийн бүрэлдэхүүн

Зураг 2. Мөнгөний нийлүүлэлтийн
бүрэлдэхүүн

Мөнгөний
нийлүүлэлтийн бүтцийг эх үүсвэр талаас нь 
авч үзвэл, бараг мөнгө 78.9 хувь (үүнд төгрөгийн хадгаламж 45.8 хувь,
гадаад валютын хадгаламж 19.9 хувь, гадаад валютын харилцах 13.3 хувь), бага
мөнгө буюу М1 мөнгө 21.1 хувь (үүнд банкнаас гадуурх мөнгө 8.7 хувь, төгрөгийн
харилцах 12.4 хувь) тус тус бүрдүүлсэн байна.

 Бараг мөнгө

Бараг мөнгө өмнөх
оны мөн үеэс 33.4 хувь буюу 589.0 тэрбум төгрөг, өмнөх сарынхаас 5.0 хувь буюу
112.6 тэрбум төгрөгөөр өсч 2354.0 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тайлант сард
бараг мөнгө өсөхөд банкууд дахь төгрөгийн хадгаламж нэмэгдсэн нь голлон
нөлөөлжээ.  Бараг мөнгөний жилийн өсөлт
өмнөх оны мөн үеэс 38.9 нэгж хувиар өсчээ.

 Нийт хадгаламж
өнгөрсөн оны мөн үеэс 35.3 хувь буюу 511.5 тэрбум төгрөг, өмнөх сарынхаас 6.0
хувь буюу 110.8 тэрбум төгрөгөөр өсч 1958.7 тэрбум төгрөгт хүрчээ. Нийт
хадгаламжийн 69.8 хувь нь төгрөгийнх, 30.2 хувь нь валютын хадгаламж байсан
бөгөөд төгрөгийн хадгаламжийн нийт хадгаламжид эзлэх хувь 2009 оны мөн үетэй
харьцуулахад 7.2 нэгж хувиар өсч, харин 2008 оны мөн үеэс 3.7 нэгж хувиар
буурсан байна.

Зураг 3. М1, М2, Бараг мөнгө (жилийн өөрчлөлт)


Тайлант сард
төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 50.9 хувь буюу 461.0 тэрбум төгрөг,
өмнөх сараас 10.1 хувь буюу 125.5 тэрбум төгрөгөөр өсч 1366.3 тэрбум төгрөг,
гадаад валютын хадгаламж өмнөх оны мөн үеэс 9.3 хувь буюу 50.5 тэрбум төгрөгөөр
өсч, харин өмөх сараас 2.4 хувь буюу 14.7 тэрбум төгрөгөөр буурч 592.4
тэрбум төгрөг  болсон байна. Гадаад
валютын харилцахын хувьд өмнөх оны мөн үеэс 24.4 хувь буюу 77.5 тэрбум төгрөг,
өмнөх сараас 0.5 хувь буюу 1.8 тэрбум төгрөгөөр өсч 395.2 тэрбум
төгрөгт хүрчээ.

Зураг 4. Нийт хадгаламж

Бага мөнгө

Бага мөнгө (M1)
өмнөх оны мөн үеэс 14.2 хувь буюу 78.0 тэрбум төгрөгөөр өсч, өмнөх сараас 0.3
хувь буюу 1.8 тэрбум төгрөгөөр буурч 627.9 тэрбум төгрөг болов. Тайлант сард банкнаас
гадуурх мөнгө 2.3 тэрбум төгрөгөөр багассан нь бага мөнгө ялимгүй буурахад
нөлөөлсөн байна. Бага мөнгөний өсөлтийн хурд 2009 оны мөн үеийнхээс 14.1 нэгж
хувиар нэмэгджээ. Төгрөгийн харилцах өмнөх оны мөн үеэс 51.4 хувь буюу 125.5
тэрбум төгрөг, өмнөх сараас 0.1 хувь буюу 0.5 тэрбум төгрөгөөр өсч 369.7 тэрбум
төгрөгт хүрсэн байна. Банкнаас гадуурх мөнгө гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний 73.3
хувийг эзэлж байгаа нь өмнөх сараас 1.0 нэгж хувь, өнгөрсөн оны мөн үеэс 3.7
нэгж хувиар бага байв. Мөн банкнаас гадуурх мөнгө М2-ийн харьцаа 8.7 хувь
болсон нь өмнөх сараас 0.4 нэгж хувь, өнгөрсөн оны мөн үеэс 4.5 нэгж хувиар
бага байна.

 2.2 Нөөц мөнгө

Нөөц мөнгө өмнөх
оны мөн үеэс 2.3 хувь буюу 14.8 тэрбум төгрөг, өмнөх сараас 5.8 хувь буюу 36.3
тэрбум төгрөгөөр өсч 663.2 тэрбум төгрөгт хүрчээ. Банкуудын  Төв банкин дахь харилцах, хадгаламж 36.2
тэрбум төгрөгөөр өссөн нь нөөц мөнгөний өсөлтийн дийлэнх хувийг эзэлж байна.

 2.3 Гадаад, дотоод
цэвэр актив

Тайлант сард хадгаламж,
зээлийн хоршоодын үзүүлэлтийг нэгтгэн хадгаламжийн байгууллагуудын[2]
тойм гаргасан. Гадаад цэвэр актив өмнөх оны мөн үеийнхээс 137.9 хувь буюу 909.8
тэрбум төгрөг, өмнөх сараас 1.2 хувь буюу 19.3 тэрбум төгрөгөөр өсч 1569.4
тэрбум төгрөг, дотоод цэвэр актив өмнөх оны мөн үеэс 14.7 хувь буюу 242.8
тэрбум төгрөгөөр буурч, харин өмнөх сараас 6.9 хувь буюу 91.5 тэрбум төгрөгөөр
өсч 1412.4 тэрбум төгрөгт хүрчээ. Мөнгөний нийлүүлэлтийг байршуулалт талаас нь
авч үзвэл нийт мөнгөний 52.6 хувь нь гадаад цэвэр активт, 47.4 хувь нь дотоод
цэвэр активт байршиж байна. Гадаад цэвэр активын М2 мөнгөнд эзлэх хувь өмнөх сарынхаас
1.4 нэгж хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 24.1 нэгж хувиар  нэмэгдсэн байна.

 Зураг 5. Гадаад, дотоод цэвэр актив

 Гадаад валютын цэвэр албан нөөц

Гадаад валютын
цэвэр албан нөөц 2010 оны 2 дугаар сарын байдлаар 1094.1 сая ам. долларт хүрч,
импортын 31.2 долоо хоног буюу 7.8 сарын төлбөртэй дүйцэхүйц байна. Гадаад
валютын цэвэр албан нөөц өмнөх оны мөн үеэс 115.6 хувь буюу 586.5 сая ам.доллараар
өсч, өмнөх сараас 2.5 хувь буюу 28.1 сая ам.доллараар буурчээ.

Зээл

Дотоод цэвэр
активын гол бүрэлдэхүүн болох хадгаламжийн байгууллагуудаас олгосон зээл
тайлант сарын эцэст 2715.8 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 1.1 хувь
буюу 30.4 тэрбум төгрөг, өмнөх сараас 1.5 хувь буюу 41.3 тэрбум төгрөгөөр тус
тус өсчээ. Хадгаламж, зээлийн хоршоодоос олгосон зээл банкуудын зээлийн 1.3
хувт тэнцэж байна. Нийт хадгаламжийн байгууллагуудаас хувийн хэвшилд олгосон зээл
өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.4 хувь буюу 72.7 тэрбум төгрөгөөр өсч 1729.2
тэрбум төгрөгт хүрчээ. Харин иргэдэд олгосон зээл 3.6 хувь буюу 35.9 тэрбум
төгрөгөөр буурч 953.7 тэрбум төгрөг, улсын байгууллагуудад олгосон зээл 22.9
хувь буюу 5.8 тэрбум төгрөгөөр буурч 19.6 тэрбум төгрөг, бусад байгууллагад
олгосон зээл 4.3 хувь буюу 0.6 тэрбум төгрөөр буурч 13.3 тэрбум төгрөг тус тус
болов. Зээлийн өрийн үлдэгдлийн өсөлтийн хурд 2009 оны мөн үеийнхээс 19.3
нэгжээр саарсан байна.

 

Хүснэгт 2. Зээл, зээлийн хүү (жил
бүрийн 2 дугаар сарын байдлаар, тэрбум төгрөг)

 

2006

2007

2008

2009

2010

Нийт
зээл

904.6

1,334.1

2,230.5

2,685.3

2,715.8

    жилийн өөрчлөлт  (%)

48.7

47.5

67.2

20.4

1.1

Төгрөгийн
зээлийн хүү

27.6

21.6

22.1

21.6

21.4

    жилийн өөрчлөлт (%)

-4.3

-5.9

0.5

-0.5

-0.2

Валютын
зээлийн хүү

15.4

15.7

16.3

17.0

14.9

    жилийн
өөрчлөлт
(%)

-0.3

0.3

0.6

0.7

-2.1

 

Нийт зээлийн
үлдэгдлийн 78.2 хувийг хэвийн зээл, 5.4 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 16.4
хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувийн
жин өнгөрсөн оны мөн үеэс 9.0 нэгж хувиар өсч, харин өмнөх сараас 0.8 нэгж
хувиар буурчээ.

Нийт зээлийг
өмчлөгчөөр нь авч үзвэл 63.7 хувь нь хувийн хэвшил, 35.1 хувь нь иргэд, 0.7
хувь нь улсын байгууллага, 0.5 хувь нь бусад байгууллагад олгосон зээл байна.

Зураг 6. Зээлийн өрийн үлдэгдэл (жил бүрийн 2 дугаар
сарын байдлаар)

Зээлийн хүү

Төв банкны үнэт
цаасны жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 0.8 нэгжээр
буурч жилийн 10.36 хувь болов. Банк хоорондын захын жигнэсэн дундаж  хүү 2009 оны турш тогтмол буурч 2010 оны 2
дугаар сард 8.43 хувь болсон нь өмнөх сараас 1.2 нэгж хувиар нэмэгдсэн боловч
өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.4 нэгж хувиар буурсан байна.

Банкуудын төгрөгийн
болон гадаад валютын зээлийн жигнэсэн дундаж хүү[3]
өмнөх сарынхаас 0.8 нэгж, 0.4 нэгж хувиар тус тус буурч жилийн 21.4 хувь болон
14.9 хувь тус тус болжээ. Тайлант сард банкуудаас төгрөгөөр олгосон зээлийн жигнэсэн
дундаж хүү 14.6-27.6 хувь, валютаар олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү
7.6-18.9 хувийн хооронд хэлбэлзэж байв.

3. Мөнгөний зах зээл

Тайлант сард банк
хоорондын захын арилжаагаар нийт 52.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн бөгөөд
үүний 5.4 хувь нь банк хоорондын зээл, 5.7 хувь нь овернайт зээл, 26.5 хувь нь
банк хоорондын хадгаламж, 30.3 хувь нь репо, 32.1 хувь нь ТБҮЦ-ны хоёрдогч
арилжаа байв. Эдгээр арилжааны жигнэсэн дундаж хүү жилийн 8.43 хувь байлаа.

2010 оны 1 дүгээр
сарын 27-ны өдрөөс 2010 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд банкууд
дунджаар төгрөгийн заавал байлгах нөөцөнд 92.3 тэрбум төгрөг, валютын заавал байлгах
нөөцөнд 61.7 тэрбум төгрөг байлгах шаардлагыг хангаж ажиллав. Банкууд төгрөгийн
заавал байлгах нөөцөнд 168.7 тэрбум төгрөг, валютын нөөцөнд 164.0 тэрбум төгрөг
тус тус төвлөрүүлсэн байна.

4. Валютын ханш

Төгрөгийн ам.
доллартай харьцах ханш 2010 оны 2 дугаар сарын эцэст 1449.8 төгрөг болж, өмнөх
сарынхаас 5.9 төгрөг, өмнөх оны мөн үеэс 20.4 төгрөгөөр чангарсан байна. Тайлант
сард ам. долларын дундаж ханш 1446.08 төгрөг байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж