“Google” Хятадын аагийг хөдөлгөх шинэ арга олжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

“Google” Хятадын аагийг хөдөлгөх шинэ арга олжээ

Албан ёсны Бээжин өөрийн шүүмжлэлээ “Google” компани дээр буулгав. БНХАУ-ын дургүйцлийг Америкийн компани хятад хэрэглэгч нараа цензураас хол тус компанийн Гонконгийн сайт руу илгээх гэсэн шийдвэр төрүүлсэн байна.
“Google” компани өөрийн хятад хэлний хайлтын системдээ өөрийн хяналтын дэглэмээс татгалзаж байгаа нь Бээжингийн дургүйцлийг төрүүлсэн юм. “Энэ шийдвэр маш том алдаа” гэж гуравдугаар сарын 23-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хариуцлагатай төлөөлөгч мэдэгдэв.

“Google” цензураас татгалзлаа

Энэ мэдэгдлийн шалтгаан нь Америкийн компани хятад хэрэглэгч нараа цензур ба шүүлтээс хол тус компанийн Гонконгийн сайт (Google.com.hk) руу илгээх гэсэн шийдвэр болсон байна. Энэ шинэ санаагаа тус компанийн дэд ерөнхийлөгч ба ерөнхий хуульч Дэвид Драммонд өмнөхөн нь мэдэгдсэн билээ. Түүний хэлснээр бол Бээжин “манай маргааны явцад өөрийн хяналт бол хэлэлцэгдэхгүй хуулийн шаардлага” гэж маш тод томруун ойлгуулж өгсөн гэнэ. Ийм нөхцөлд хятад хэрэглэгч нарыг хяналт шахалтгүй Google.com.hk портал руу чиглүүлэх нь “бидэнтэй тулгарсан асуудлыг шийдэх хамгийн зөв шийдвэр. Тэр нь хууль зөрчсөн зүйлгүй бөгөөд Хятад дахь хүмүүст мэдээллийн хангамжийг нэмэгдүүлэх учиртай” гэж  тэр онцоллоо.
“Хятадын Засгийн газар манай шийдвэрт  нааштай хандана гэдэгт бид найдаж байна. Гэхдээ манай үйлчилгээнд ороход нь хаалтыг тэд хэзээ ч хийж магадгүй гэдгийг бид бас сайн ойлгож байгаа. Бид шинэ хуудас нээсэн ба түүнийгээ “Google” Хятадад ямар үйлчилгээ явуулж байгааг хэн ч харахаар  өдөр бүр шинэчлэх болно” хэмээн Драммонда ВВС-гийн сурвалжлагчид хэллээ.

Биелэгдээгүй найдлага. Зургийг AFP

Гэвч хуулчийн Хятадын эрх баригчидтай хэл амаа олох найдлага талаар боллоо. Драммондын хэлснийг Хятадын Төрийн зөвлөлийн төлөөлөгч тайлбарлахдаа арилжааны асуудлыг улс төржүүлэхийн эсрэг Бээжин эрс  зогсч байна гээд “Google” болон компанийнх нь зүгээс үндэслэлгүй яллагаа хийж байгааг эсэргүүцнэ гэж сануулсан байна. Албан тушаалтны мэдэгдсэнээр Хятадын Засгийн газар интернэтийн хөгжил цэцэглэлтийг дэмжиж байгаа ба Хятадад интернэтийн хөгжил болон хөрөнгө оруулалтын таатай нөхцөл байгаа гэнэ. Хятад нь гадаад ертөнцөд нээлттэй байх чиглэлийг барьдаг, гадаадын компаниуд тус орны интернэтийн сүлжээг өргөтгөн хөгжүүлэхэд оролцож байгааг дэмжинэ гэдгийг тэр тэмдэглэв. “Интернэт Хятадад эрчимтэй хөгжиж байна” гэсэн түүний үгийг “Синьхуа” агентлаг дамжуулжээ.
Сөргөлдөөний өмнөх түүх
Сануулахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Google” хакерын довтолгоонд өртөв. Түүний гол бай нь Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгсэд ба тэдний Европ, Америк дахь өмгөөлөгч нарынх нь шуудангийн хайрцгууд байлаа. Мөн хориод компанийн сайтууд тэр довтолгоонд нэрвэгдсэн байна.
“Google”-ийн төлөөлөгч  болсон хэрэг явдлын бурууг хятад хакеруудад тохлоо. Хэдийгээр тус компани БНХАУ-ын эрх баригчдыг хариуцлага хүлээнэ гээгүй ч довтолгооны хэлмэгдэгсэд нь Хятадын тэрслүү үзэлтнүүд болсон учраас түүнийг албан ёсны  Бээжин зохион байгуулсан гэх сэжгийг төрүүлж байгаа юм.
Нэгдүгээр сард Америкийн корпораци Google.cn. гэх хайлтын үр дүнг хянахгүй гэж мэдэгдлээ. Үүнээс өмнө Түвдийн үйл явдал ба Тянь Аньминийн талбайд оюутнуудыг буудсан мэдээлэлд хяналт хязгаарлалт хийсэн байлаа.
Олон улсын үр дагавар
Удалгүй БНХАУ ба “Google” компанийн сөргөлдөөнд АНУ-ын Төрийн департамент оролцлоо. “Бид Хятадын Засгийн газраас тайлбар хийхийг хүлээж байна. Өнөөгийн  даяарчлалын эринд кибер орон зайд ажиллах боломж нь орчин үеийн нийгэм, эдийн засгийн үндэс болж байна” гэж Хиллари Клинтон мэдэгдсэн байлаа. Зарим улс төр судлаачдын дүгнэснээр Тайваньд 6,4 тэрбум ам.долларын зэр зэвсэг худалдах болсон Вашингтоны шийдвэрийг гаргахад “Google”-ийг тойрсон сөргөлдөөн түлхэц болсон ажээ. Үүний хариуд нь Тайванийг самуунтай муж гэж тооцдог Бээжин хоёр талын цэргийн хамтын ажиллагааг хүйтрүүлэн Америкийн компаниуд ба “хүсэлгүй үр дагаварт нь” хориг тавихаар амласан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж