Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид энэ сарын 22-нд буюу өнгөрсөн даваа гаригийн орой Япон улсыг зорьсон билээ. Манай тамирчид Японы бөхчүүдтэй ес хоногийн хугацаанд хамтарсан бэлтгэл хийх бөгөөд өчигдрөөс бэлтгэлээ эхлүүлжээ. Арлын орныг зорих тамирчдын бүрэлдэхүүнд гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Б.Батзориг, Д.Лхагвадорж, Т.Мандахнаран, Т.Даваахуяг, н.Баянмөнх нар багтсан бөгөөд дасгалжуулагчаар саяхан чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон А.Цэдэнсодном явсан юм.
Б.Энх