Дуучин Мэриан Кэри “Angels Advocate” нэртэй шинэ цомгийнхоо нээлтийг хойшлуулахаар болжээ. Дива дуучин хоёрдугаар сарын 23-нд худалдаанд гаргах байсан шинэ цомгийнхоо худалдаанд гаргах хугацааг таван долоо хоногоор буюу гуравдугаар сарын 30-н хүртэл хойшлуулсан байна. Үүний шалтгаан нь түүний нэгэн улаан фен шинэ цомгийн дуунаас хулгайлан, цахим хуудсандаа тавьсан байсан гэсэн мэдээлэл цацагдсантай холбоотой ажээ. Mariah-гийн менежментийн багийнхны мэдээлж байгаагаар “Энэ цомгийн дуунууд бүгд үнэтэй. Хэн нэгэн хүн оюуны өмчийг битгий ингэж ашиглаасай гэж хүсэж байна. Тиймээс ч бид нээлтийг хойшлуулах шийдвэрт хүрсэн” гэжээ.
Э.Аз
Э.Аз