
Ингээд замуудад захирагдаж гаргасан зураг төслийг бүгд дэмжсэн байна. Пентагоны барилгын ажлыг 1941 оны намраас эхэлсэн бөгөөд Потомак голын ёроолоос бетон зуурахад ашиглахаар хэдэн зуун мянган тонн элс, хайрга малтан авч байв. Барилгад төмөр бараг ашиглаагүй. Учир нь металл төмрүүд тэр үед батлан хамгаалах яамны аж үйлдвэрлэлийн хэрэгцээнд туйлын чухал байсан аж. Тэндээс хэмнэгдсэн металлаар бүхэл бүтэн эсминец хөлөг онгоц бүтээхэд хангалттай байсан гэж зарим мэргэжилтнүүд тооцоолсон гэнэ. Барилгыг маш богино хугацаанд буюу ердөө 16 сарын дотор барьж босгожээ. Барилгын ажилд дайчлагдсан хэдэн мянган ажилчид гурван ээлжээр өдөр шөнөгүй ажиллаж байлаа.
Пентагон нь таван давхар ба газар дороо мөн хоёр давхрын төвшинтэй. Албан тасалгаа, танхимууд нь 28 км-ын урттай таван хонгилын дагуу байрлажээ. Сайн тооцоолсон архитектурын төлөвлөлтөөр хамгийн алслагдсан хоёр цэгийн хоорондын замыг туулахад ердөө долоон минут л зарцуулдаг аж. АНУ-ын Батлан хамгаалах яамны төв байранд нийт 26 мянга орчим хүн ажилладаг байна.